УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж огцом, огцом гэнэтийн мэдээлэл хийж олны анхаарлыг өөр дээрээ татаж олны санаа бодлыг эргүүлдэг гайхалтай чадвартай хүн. Гайхалтай чадвартай гэж тодотгосны учир нь тэрбээр өөрийгөө шударга улстөрч хэмээн нэрийддэг учраас ийн хэлсэн хэрэг. Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ямар улстөрийн шийдвэр гаргасан тухайг хүн бүхэн мэдэж байгаа.
Тухайлбал, тус намынхан бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг дэмжсэн төдийгүй мань хүн ч олон нийтэд хандаж М.Энхболдыг намайг гэж бодоод санал өгөөрэй хэмээн хэлж байсныг хүн бүхэн санаж буй байх. Гэтэл Ц.Нямдорж энэ хэлсэн үгнээсээ буцаж өөрсдийнх нь эсрэг ажилласан ТОПОРЧДЫГ өмгөөлж хамгаалан намынхаа нөхөд рүү дайрч байгаа нь түүнийг үзэл бодолдоо үнэнч бус гэдгийг гэрчиллээ.
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн тавдугаар сард одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаар дамжуулан Ц.Нямдоржтой уулзаж байсан гэх яриа байдаг. Уг уулзалтаар тэдний юу ярьсан нь тодорхойгүй байсан ч одоо л энэ асуудлын учиг тайлагдаж байна гэх хардлага ч байна. Учир нь түүний өмгөөлж хамгаалаад байгаа хүмүүс намынхаа даргын эсрэг ажилласнаас үүдэж М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон гэдэг нь нэгэнт ил болчихлоо. Тэгэхээр Ц.Нямдорж нам болон улс эх орныхоо эрх ашгийн төлөө яг үнэндээ дугарсангүй. Харин өөрөө ямар эрх мэдлийг авах гэж ТОПОРЧДЫг дэмжин дугарч байгаа нь сонин байна. Ийнхүү түүний үйлдэл, үг зэргээс харахад хэр зангарагтай улстөрч вэ гэдгийг таньж болохоор болов. Ямартай ч Ц.Нямдоржийн үзэж буйгаар намынхаа эсрэг ажилласан хүмүүсийг үндэсний баатар мэтээр ярьж тэднийг улаан нүүрээ улалзуулан байж хаацайлж байгаагийн цаана түүнийг албан тушаалын оргил өөд мацаж байгааг харуулж байна. Бас нэг хачирхалтай зүйл нь тэрбээр нэгэн цагт Ерөнхийлөгч Х.Баттулгатай хонь чоно байсан хэрнээ одоо ийнхүү нэг завин дээр сууж хээв нэг Засгийн газрыг огцрох ёстой хэмээн ярьж байгаа нь түүнийг ТОПОРЧДЫН эгнээнд аль хэдийнэ нэгдэж энэ бүхнийг эртнээс тооцоолжээ гэж хардах байна. Юутай ч өөрийгөө ард түмэнд шулуун шударга зантай нэгэн хэмээн ойлгуулсан ч энэ нь цагийн аясаар бүдгэрэх бололтой.