У.ХҮРЭЛСҮХ САЙДААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

У.ХҮРЭЛСҮХ САЙДААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

-Төрийн албыг сайн дураараа хүлээлгэн өгч болох ч У.Хүрэлсүх өргөдлөө хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулах гэж байгаагаас дахин нэг бэсрэг улс төрийн шоу дэгдэх нь гэдгийг харж болно-

У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан (2017.08.18) гаригт гаргажээ. Тэр өнөөдөр (2017.08.21) үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлөө хэвлэлийнхэнд танилцуулна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн талаар Өнөөдөр сонин мэдээлсэн байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигчийн талд ажиллаж, намынхаа нэр дэвшигчийг сонгуульд өвдөг шороодоход тусалсан хэрэгт буруутгагдаж байгаа. Үүнээс болж нэр хүнд нь уруудсан Шадар сайдыг ажлаа өгөх гэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр тарж байсан нь үнэн байжээ.

Төрийн албыг яаж авсан шигээ зүгээр нэг, сайн дураараа хүлээлгээд өгч болно. Гэвч У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулна гэсэн байгааг харвал тэр албан тушаалаа өгч байгаа хэргээр бас нэгэн бэсрэг улс төрийн шоу хийх гэж буй бололтой юм.

Түүнийг хоёр сар дагаж мөрдсөн гэсэн бас нэгэн хэрэг хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. У.Хүрэлсүх хэдийгээр өөрийг нь тагнаж мөрдсөн хэмээн ярьж байгаа боловч энэ хэрэгт түүний хамаатны хүн оролцсон нь дуулианыг түүний ойрын эх сурвалжууд зориуд дэгдээсэн байх гэсэн таамаглалыг зарим эх сурвалж өгүүлж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар өвөлжилтийн бэлтгэлийн асуудлаар хуралдсан байсан. Гэвч энэ хуралд Шадар сайд суугаагүй юм. Тэрбээр ажлаас халагдах өргөдлөө шидчихээд халуун цэгийг орхин явсан нь энэ юм байна.

20930729_1491805164231579_1403104912_o-300x165 У.Хүрэлсүх сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх хүсэлт гаргасан сайдын саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо, нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн шийдвэрлэх ёстой юм байна.