"ЖОРЛОНГҮЙ БОЛ ЭХНЭРГҮЙ"

"ЖОРЛОНГҮЙ БОЛ ЭХНЭРГҮЙ"

Нөхөр нь гэртээ жорлон бэлдэж өгөөгүй тул 2015 онд шүүхэд хүсэлт гаргасан Энэтхэг эмэгтэй нөхрөөсөө салах зөвшөөрөл авлаа. Гэртээ жорлонгүйн улмаас бүсгүй өнгөрсөн 5 жилийн турш ойролцоох талбайд очиж бие засдаг байжээ. Шүүхээс гаргасан тогтоолд, “Хөдөө тосгодод эмэгтэйчүүд бие засахын тулд нар жаргахыг хүлээж тэвчдэг. Энэ нь бие махбодыг зовоохоос гадна эмэгтэй хүний тав тухыг алдагдуулж, ичимхий даруу байдлыг хүчирхийлж байгаа хэрэг мөн. Эмэгтэйчүүдийг задгай газарт бие засуулах нь тамлалын нэг хэлбэр юм” гэжээ. Өнгөрсөн жил Энэтхэгийн хүн амын бараг тэн хагас нь жорлон ашигладаггүй болохыг НҮБ-ын тайланд бичсэн юм.

Э.Лхагвжаргал