Флойд Мэйведер гарандаа бэртэл авчээ. Конортой тулах уу?

Флойд Мэйведер гарандаа бэртэл авчээ. Конортой тулах уу?

UFC-ийн хэт хөнгөн болон хөнгөн жингийн аварга Конор МакГрегор болон мэргэжлийн боксын тамирчин, хөнгөн жингийн дэлхийн аварга Флойд Мэйведер нарын тулааныг эрчүүд, тулааны спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа билээ.

Харамсалтай нь бидний хүсэн хүлээж байсан гал гарсан тулаан гарахгүй бололтой. Учир нь Флойд Мэйведер Конортой хийх тулааны бэлтгэлийн үеэр гараа гэмтээсэн гэх таагүй мэдээ чих дэлсэж эхэллээ.

“Fox 11” телевизийн сурвалчлагчид “Мөнгө” хочит Мэйведерийн аавтай ярилцсан бөгөөд тэрбээр хүүгийнхээ гарны бэртлийг бататгасан байна. Хэдий бэртэл авсан нь үнэн ч тулааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй байгаа учраас тийм ч хүнд бэртэл аваагүй бололтой.

Түүхэнд томоор бичигдэн үлдэх сонирхолтой тулаан энэ сарын 26-ны өдөр болох бөгөөд МакГрегор болон Мэйведер нар боксоор халз тулалдах юм.

Эдгээр өдрүүдэд МакГрегор боксын бэлтгэлдээ шамдаж байгаа бол Мэйведер гарандаа бэртэл авсан бололтой. Тэдний тулааныг үзэхэд ердөө таван хоног л үлдээ.
 

Эх сурвалж:time.mn