Алт Монгол банк энэ онд 17 тонн алт дотоодын зах зээлээс худалдан авчээ. худалдаж авсан алтаа цэвэршүүлээд, борлуулаад валют болгон гадаадын томоохон банкуудад хадгалдаг.Өөрөөр хэлбэл алт нь валютын нөөцийг бүрдүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй учраас манай улс валют их хэрэгцээтэй байгаа тул алт худалдаж авах шаардлага тэр хэрээр байгаа юм.Тэгвэл Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр тогтоож байх шийдвэрийг гаргаад байна.
Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд тодорхой дүнг хасч тогтоодог байжээ. Монгол банкны хийсэн судалгаагаар МУ жилд 40 орчим тонн алт олборлоод байгаа боловч 20 гаруй тонн нь ямар нэг аргаар хил давж худалдагдаж байгаа гэж үзжээ.Гэхдээ тэд алтаа хууль бусаар хил давуулах эрсдэлтэй алхам хийсний үр дүнд нэг унци алтнаас 5-6 мянган төгрөгийн ашиг олдог байна. Тиймээс монгол банк дэлхийн ханшаар алт худалдаж авах нь алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөл бий болж, мөн банкны нөөц нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. Монгол банк алтыг дэлхийн зах зээлийн ханшаар авах энэ шийдвэрийг 2017 онд бүтэн хэрэгжинэ гэж хэллээ.Тэгвэл онолын хувьд алт олборлогчид, уул уурхайн компаниуд асуудалгүй ажиллах мэт харагддаг ч бодит амьдрал дээр өөр байгааг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.Тэд саадгүй ажиллаж, улс орны эдийн засагт чухал нөлөөтэй валютыг олох алт олборлоход юу саад болдог вэ Синх: Т.Ганболд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Сони: Өнгөрсөн онд алт олборлогчид 15 тонн алт буюу 560 гаруй сая долларын нөөцийг бүрдүүлж байжээ. Монголбанкинд тушаасан алтны статистикаас харахад 1990 оноос алт тушаалт тодорхой хэмжээгээр нэмэгдсээр 2005 онд жилийн 15.23 тонн алтыг Монголбанк худалдан авчээ. Харин 2006 оны 6 дугаар сараас “Зарим төрлийн бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн албан татвар ногдуулах тухай хууль” үйлчилж алт, зэсийн үнийн өсөлтөөс 68 хувийн албан татвар авахаар болсон билээ. Ингэснээр 2006 оноос эхлэн алт тушаалт огцом буурсан юм.Тиймээс 8 жилийн дараа буюу 2014 онд “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар заасан. Ингэснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ 2014 оноос эрс нэмэгдэж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон. 2014 оноос өмнө монгол банкинд жилд дөнгөж 5 тонн алт тушаагддаг байсан бол татварын уг дэмжлэгээр энэ тоо 15 болтлоо өсөж байжээ. Тиймээс төр засгийн зөв бодлого, дэмжлэг тууштай байдал эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг энэ жишээ харуулж байна.