Я.Санжмятав: Би Засгийн газрыг муулж, сайлмааргүй байна

Я.Санжмятав: Би Засгийн газрыг муулж, сайлмааргүй байна

-Гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барилаа. УИХ хэзээ хэлэлцэж эхлэх бол?

 

-Гишүүд хууль санаачлах эрхтэй. Үүнийг хүрээнд энэ саналыг өргөн барилаа. Би УИХ-ын даргыг орлож байгаа. Эхний ээлжинд  УИХ-ын даргатай холбоо барьж, энэ асуудлыг мэдэгдэх ёстой. УИХ-ын дарга баасан гаригт ирнэ. Даваа гаригаас эхлэн энэ асуудал яригдана.

 

-Танай намын бүлэг энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх бол?

 

-Манай бүлгээс өргөн бариагүй. Энэ асуудлаар хуралдаагүй. МАН-ын 65-ын 30 нь гарын үсэг зурсан энэ асуудлыг УИХ ярина. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган зарлан хуралдана. Энэ хүрээнд манай бүлэг хуралдаж, саналаа ярилцана.

 

-Та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавьж байгаа вэ?

 

-Ахмад хүний хувьд ч, жудагийн хувьд ч өнөөдөр хэн нэгэн хүнийг дүгнэх нь илүүц асуудал. Ерөнхийлөгчийн сонгууль энэ Засгийн газарт тодорхой хэмжээний дүн тавьсан. Цаг үе хүнд байгаа энэ үед ажил хийе, бүтээе гэсэн энэ Засгийн газрыг муулж, сайлж хэлмээргүй байна. Гэхдээ парламентад 65 суудалтай намын 30 гишүүн нь гарын үсэг зурсан нь энэ асуудлыг зайлшгүй ярих ёстойг харуулж байна.

 

-Нам дотроосоо Засгийн газраа огцруулдаг боллоо. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

 

-Өмнө нь манай нам Засгийн газраа унагаж, хүндхэн цаг үеийг туулсан. МАН-ын гишүүд ч энэ Засгийн газраа өөрсдөө дүгнээд, асуудлыг тавьсан байх.

 

В.Бат

эх сурвалж: shuud.mn