Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томиллоо.
Дамдинсүрэн овогтой Отгонжаргал нь багш, сэтгүүлч мэргэжилтэй.
Сэтгүүлзүйн салбарт 2003 оноос хойш ажиллаж байгаа манай туршлагатай сэтгүүлчдийн нэг. Тэрээр UBS телевизэд сэтгүүлч, тоймч, албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын Олон нийттэй харилцах зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны шинжээчээр тус тус ажиллаж байсан байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг ЗГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга хавсран гүйцэтгэж байжээ.