УИХ-ын гишүүн, Хэнтий аймгаас сонгогдсон. Мөн У.Хүрэлсүхийн баруун гар гэгдэх Л.Оюун-Эрдэнэ журмын нөхөр УИХ-ын гишүүн Д.Гантулгыг ийнхүү үнэлж байна. У.Хүрэлсүхийн тойглон өсгөж, өнөөдөр өөрийнхөө төлөө дугаргаж байгаа баруун, зүүн гар нь яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга гэхэд бараг болно. Д.Гантулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон. Үүний цаана мэдээж хэрэг У.Хүрэлсүхийн дэмжлэг байсан нь гарцаагүй. Харин өнөөдөр шударга ёс, хариуцлага, ёс зүй, ухамсар ярьж байгаа энэ нөхцөлд журмын нөхөр, дотны хамтрагч гэх ухагдахуунаар хүний мууг хамгаалаад байж болохгүй. Шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үлгэрлэж байна.
Түүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан. Өчигдөр уг албан бичгийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардуулан өгөх үед хэвлэлийнхэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм. Энэ үед сэтгүүлч
-Энэ парламентын гишүүн бүр хариуцлага гэдэг зүйлийг хамгийн их ярьдаг. Гэтэл яагаад Төрийн ордонд дотуур хувцас яриад зогсож байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцож болдоггүй юм бэ?
-Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой.
гэж хариулалт өгчээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ гишүүний байр суурь маш тодорхой байна. Сайн дураараа УИХ-ын гишүүн Д.Гантулгыг ажлаа хүлээлгэн өгөөд асуудлаа шийдүүлэх ухамсартай байгаарай гэсэн ахын анхааруулга байлаа гэхэд болно.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Гантулга ёс зүйн хариуцлага хүлээхгүй. Харин ч төрийн ордонд тааваараа орж гарч, УИХ-ын гишүүний ажлаа хийх нэрээр Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан байдлаар өдрийг өнгөрөөж байна. Түүний хэргийг хэдийгээр хууль, хяналтын байгууллага хэрэгсэхгүй болгосон ч гэсэн УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Төрийн ордонд бандааш ярьсан. Бусдын гэрт шөнө үдшийн цагаар очсон зэрэг үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг юм. УИХ-ын гишүүн гэдэг бол хагас эрх чөлөөтэй, үүрэг хариуцлага нь өндөр. Монгол Улсын Хүн амыг үлгэрлэн дуурайлгах үүрэг хүлээсэн хүн гэж болно. Ийм байтал Төрийн ордондоо бандааш ярьж, түмний доог тохуу болох нь яагаад ч эвлэрч болохгүй үйлдэл бас үг юм.
УИХ-ын олон гишүүн Д.Гантулгыг ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж, өөрөө өргөдлөө өгөн ажлаа хүлээлгэж өгөх нь зүйтэй гэдэг нь санал нэгдэж байгаа бололтой.