Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг 2017 оны 4 сараас эхлэн тагнаж чагнасан гэх мэдээлэл гараад байсан. Үүнийг ч шадар сайд мэдэгдэж, өөрийг нь Ерөнхий сайдын захиалгаар тагнаж чагнасан гэх утгатай тайлбарыг өгсөн тухай МАН-ынхан хэлээд байв.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд энэ тал дээр байр сууриа илэрхийлж, шадар сайдыг мөрдүүлсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар ийм асуудал гаргаагүй. Хууль хяналтын байгууллага үүнийг нь тогтоож өгөхийг хүсч байв.
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх хэрэгт 9 хүнийг холбогдуулан шалгасан байна. Уг шалгалтаар У.Хүрэлсүхийг тагнасан, бас чагнасан гэх хэрэг зохион байгуулалттай эсэхийг шалгаж тогтооно.
Тухайлбал Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөл мэдэгдэхдээ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нь цагдаад ажилладаг өөрийн дүү Отгонбаяр, Амарсанаа нараар дамжуулан өөрийг нь тагнах ажиллагааг хийсэн гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Үүнтэй холбогдуулан хэргийг шалгаж байна. Мөн Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар хэргийг шалгаж байгаа. Шадар сайдад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэж АТГ мэдээлэж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Зөвхөн уг хэрэгт холбогдуулан У.Хүрэлсүхийн нэмж шалгах ёстой гэсэн утга бүхий тайлбарыг АТГ-аас өглөө.
Зарим нэг хэвлэлээр У.Хүрэлсүх нь өөрийгөө тагнаж чагнасан гэх яриа гаргаад байгаа. Авлигатай тэмцэх газраас яг ийм тайлбар өгөөгүй ч утга агуулга нь ойролцоо тайлбарыг өгөв. Гагцхүү У.Хүрэлсүхийг яг хэн тагнаж, чагнасан вэ гэдгийг хэргийг бүрэн шалгаж дуусны дараа тогтоох юм байна.