Улаанбаатар хотын утаа "гамшгийн хэмжээнд" хүрсэн гэж ярьдаг байсан бол энэ үг ч багадах болжээ. Үүнийг иргэн бүр хэлж байна. Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлыг өнөөдөр дүгнэн ярилцаж гарц шийдэл олох нь зөв. Энэ тухай саналыг УИХ-ын гишүүн Сарангэрэл гаргаж өнөөдөр өглөөний чуулганы хуралдаанд оруулах хүсэлт тавилаа. Харин хуралдаан даргалагч Ц.Нямдоржийн хувьд засгийн газраас асуулга хэлбэрээр явуулах нь зөв. Иймд баасан гарагт энэ асуудлыг хэлэлцэж болно гэсэн мэдээллийг өгч байна.
Бээжингийн агаарын бохирдол маш их хэмжээнд хүрч аюулын харанга дэлдээд байгаа. Гэтэл Улаанбаатар хотын баянхошуу, 7 буудал, 32-ын тойрог гэх мэт газарт агаарын бохирдлын түвшин маш их хэмжээнд хүрчихсэн байгаа. Үүнийг анхаарахаас өөр аргагүй юм.