Эрх баригч МАН-ын бужигнаан ингээд намжих тийшээ хандаж эхлэв. Засгийн газрыг огцруулж, НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг даргыг суудлаас нь ховхлохоор ажиллаж эхэлсэн У.Хүрэлсүхийн багийнхан буулт хийж эхэлсэн мэдээлэл байна. Уг нь эцсээ хүртэл тэмцэх тухай ам уралдан ярьж байсан ч тохиролцоонд тал засаж эхэлжээ.
У.Хүрэлсүх ярьсан шигээ байж чадсангүй. Тэр өөрийнхөө но-г далдлахын тулд өвдөг сөхөрч, өөр гарцыг хайжээ гэхэд болно. Учир нь байдал эвгүйтэх юм бол бага хуралдаа хэт олонхи бүрдүүлсн хотын фракц У.Хүрэлсүх болон түүний зарим нөхдийг намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авах нөхцөл бүрдэв. Үүнийг ухаарсан тэдний багийнхан нэг удаа ухарч үзэхээр шийджээ. Энэ нь Засгийн газрыг хамгаалж үлдэх.
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлага үгүй гэж үзэв. Өмнө нь өрнөсөн улс төрийн тоглолтоор бол ногоон гэрлээр л огцруулах юм шиг байв. Гэтэл тэгсэнгүй. Үүний цаад шалтгаан нь ь тохиролцоо
Засгийн газрын 4 сайдыг огцруулах уу?
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудалдаа үлдэж, харин танхимаасаа 4 сайдыг огцруулах ажлыг хийхээр болсон гэнэ. Хамгийн эхэнд туг тахигдах сайд бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ. Түүний хувьд өөрөө ч ажлаа өгөх хүсэлтэй гэдгээ намынхаа гишүүдэд хэлээд амжжээ. Б.Бат-Эрдэнэ сайд суудалдаа үлдэх эсэх нь зөвхөн У.Хүрэлсүхээс хамааралтай. У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ хоёр бол нэг фракц. У.Хүрэлсүх хүнээ авч үлдэх үү? эсвэл өөр нэгнээр солих уу гэдэг сонголт хийнэ. Дараагийн туг тахигдах сайд бол Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг. Түүнийг хамгаалах хүн байхгүй. Хэдийгээр М.Энхболдын хүн ч гэсэн түүнд боломж байхгүй. М.Энхболд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж үлдэхийн тулд А.Цогцэцэгийг огцруулахад гар өргөхөөс өөр гарц байхгүй ээ. БСШУ-ны сайдыг огцруулах тухай бас л хөндөгдөв. Уг нь саяхан томилогдсон сайдыг арай ч огцруулчихгүй байлгүй гэх хүлээлт байна. Гэвч уг суудалд суух гэсэн эсэргүү гишүүд олон учраас эрдэмтэн сайдыг байранд нь буцаах санаархал бий болжээ.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг огцруулах эсэхийг ярилцаж байна. Ерөнхий сайдаасаа том эрх мэдэлтэй болчихсон. Томилгоо бүрт гар дүрэх болсон түүнд дургүйцэх хүн МАН-ынхан дотор олон болжээ. Иймд хэт өндөр авч, өөрийгөө эрх мэдэлтэй мэт зүүдэлж яваа түүнийг огцруулах нь зөв гэсэн хэсэг давамгайлж эхэлсэн байна. Ийм нөхцөлд Ерөнхий сайдын зүгээс түүнийг огцруулах байдлаар өөрийн суудлаа хамгаалах тухай ярилцаж байхыг үгүйсгэх аргагүй ээ.
Хэрэв ЗГХЭГ-ын дарга биш бол Зам тээврийн сайд Ганбат, Уул уурхайн сайд Дашдорж нарын нэгийг золигт гаргахаар ч ярилцаж байгаа гэх мэдээлэл байна.