Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 21-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 22-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 2420 мэдээлэл шалгагдсанаас,гэмт хэргийн 52, зөрчлийн 1442, согтуугийн 539, зам тээврийн ослын 387, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
1. 2016.12.21 54 28 24 1 8
БЗД-11. “Тээврийн товчооны буудал дээр 3 залуу зодож байгаад гар утас дээрэмдээд явлаа” гэх мэдээллийг 12-р сарын 21-нд авч цагдаагийн алба хаагчид шуурхай шалгахад: БЗД-8 хороонд И /эр,31н/-ийг явж байхад нь БЗД-11 хороонд суух БЗД-11, хороонд суух М /эр,52н/, БЗД-11 хороонд суух Ц /эр,42н/ нар архины мөнгө нэхэж нүүрэнд нь 1 удаа, шилбэнд нь 5 удаа цохиж “Prado ” гар утсыг нь дээрэмдсэнийг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
БГД-11. “МҮИС-ын орчимд эргүүлийн үүрэг гүйцэхдээ 12-р сарын 21-ний 07:50 цагийн үед цагдаагийн алба хаагч нар сэжиг бүхий хүнийг шалгахад: 12-р сарын 20-ноос 21-нд шилжих шөнө МҮИС-н гадна байсан БЗД-9 хороонд суух М /эр.30н/-ийн Toyota Prius автомашины толь 1ш, БГД-2 хороонд суух Д /эр.28н/-н Toyota Prius автомашины толь 2ш, МҮИС-н оюутны дотуур байрнд суух Х /эр.28н/-ын Toyota Prius автомашины толь 1ш зэргийг ЧД-8 хороонд суух Д /эр.42н/ хулгайлсныг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
БГД-3. ”БГД-ийн 1-р ЦХ-ийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ БГД-16-р хорооны нутаг дэвсгэрт 12-р сарын 21-ний 05:00 цагийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад сэжигтэй этгээдийг шалгахад: Оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл амьдралтай Г /эр.43н/ нь согтуурсан үедээ бусадтай бүлэлэн БГД-3 хороо 45-р байрны гадна ил зогсоол дээр байсан БГД-4 хороонд суух иргэн Н /эр.35н/-ын NISSAN NOTE автомашины хучлагыг хулгайлсныг илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна.
БЗД-23. “Баатар Хайрханы задгайд хулгай орсон байна ” гэх мэдээллийг 12-р сарын 21-нд авч шалгахад: БЗД-23 хороонд суух А /эр,35н /-гийн амбаарын хаалгыг БЗД-14 хороонд суух О /эр,36н / эвдэн орж хивс, тоос сорогч, цүнхтэй хувцас 2 ш хулгайлсныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
БЗД-10. “Амгалан худалдааны төвд мөнгөө алдлаа ” гэх мэдээллийг 12-р сарын 21-нд авч шалгахад: БЗД-12 хороонд суух Б /эр,57н/-ын лангуунаас 200.000 төгрөгийг ЧД-11 хороонд суух Э /эр,27н/ нь хулгайлсныг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
ЧД-6. “ТҮЦ-нд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 21-нд авч шалгахад: БЗД-17 хороонд суух Б /эр.29н/-ийн ТҮЦ-ний цонхны хамгаалалт төмөрийг хөшиж цонхыг хагалан Nokia 2100 маркийн гар утас 1 ш, марк тодорхойгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утас 1ш, 100900 төгрөгний хүнсний бүтээгдэхүүн зэрэг эд зүйлийг ЧД-9 хороонд суух Н /эр.21н/ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлж ЧДЦХ-1 шалгаж байна
БГД-7. “ГССҮТөвийн түлэнхийн тасагт түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 21-нд авч шалгахад: Төв аймаг Баянчандмань сумын Замт багт суух О /эр,9с/ 12-р сарын 20-нд гэртээ халуун цайнд түлэгдэн ирж ГССҮТ-н түлэнхийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.
БЗД-8. ”Улаанхуарангийн ... тоотод байрлах нийтийн байрнаас угаартсан 2 хүн 103-аар БХХСАХНЭ-т ирж хэвтлээ ” гэх мэдээллийг 12-р сарын 21-нд авч шалгахад: Тус тоотод байх нийтийн байрны ... тоотод суух Н /эм,49н/, М /эм,20н / нар нүүрс түлж унтаад угаартан 103-р хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна