Хотын дарга өнөөдөр /8 дугаар сарын 31-нд/ Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг ЦУЦАЛЖ буйгаа автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж байхдаа мэдэгдлээ.
Өмнө нь замын түгжрэлийг бууруулна гэж үзэж төв зам загуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг нийслэлээс гаргаж байсан билээ. Энэ шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлээд хоёр долоо хоногийн нүүрийг үзэж байгаа юм.
Шийдвэр цуцлагдаж байгаа шалтааныг "Хотын түгжрэлийг багасгах зорилготой байсан ч хотын хөдөлгөөн багасаагүй болохоор цуцалж байна" хэмээн тайлбарлав.
Замын түгжрэлийг бууруулахын тулд:
- Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний огтлолцлын замыг өргөтгөх,
- Дөлгөөн нуур орчим, 3-р сургуулийн замыг өргөтгөл хийх
- Хүргэлт түгээлтийн машиныг олон улсын жишгийг дагаж 21:00 цагаас 07:00 цагт хийдэг болгох
- Хувийн сургуулийн хүүхдээ төрийн албан хаагч албаны машинаар зөөхгүй байх. Үүний тулд жилд 7-8 сая төгрөг байдаг автобусны үнийг багасгах
- Их дээд сургуулийн төвлөрлийг багасгах. Зарим их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргах
- Төрийн захиргааны албан хаагчид 1 өдөр машингүй, нийтийн тээврээр зорчдог болох үүргийг Хотын дарга "Түгжрэлийг бууруулах" Ажлын хэсгийнхэнд өглөө.