ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс “Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг хянах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон этгээд (хувь хүн) мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, хугацаа, зөвлөхөд тавигдах шаардлага зэрэг мэдээллийг www.khural.mn цахим хуудаснаас авна уу.

 

Сонирхсон этгээд мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон этгээдэд хариу мэдэгдэнэ.

 

Хаяг:

 

Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, НҮБ-ын төв байр, 511 тоот

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгж

Утас: 7014-4565

 

Имэйл хаяг: huralmn@gmail.com