ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа уулзсан билээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин “Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм. Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна" хэмээн хэлсэн нь засгийн ажилд "Онц" тавьсан хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд Орос-Монгол хоёр улсын худалдаа эргэлт огцом буурсан бөгөөд үүнд олон учир шалтгаан байсан. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, эрчимжүүлэх шат дараалсан арга хэмжээнүүд авснаар олон эерэг өөрчлөлтүүд гараад байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жилд 20 хувиар буураад байсан худалдааны эргэлт энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсөөд байгаа нь Ерөнхийлөгч В.Путинийг ийнхүү хэлэхэд хүргэсэн байна.