Тост, Тосон бумбын нурууг сүйдлэхээр зэхсэн Хятадын уул уурхайн компаниудтай Засгийн газар үгсэн хуйвалдаж байна гэж орон нутгийн иргэд үзэх болжээ. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвгэрт тус компанид шинээр их хэмжээний газар олгохоор болсон гэнэ.
Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн, Хайрхан багийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжүүд алтны олборлолт хийх болжээ. Үүний улмаас тус багийн нутаг дэвсгэрийн газар нутгийн бэлчээрт өөрчлөлт орж, увс ургамлын гарц муудах болсон байна. Иймээс орон нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу Сумын ИТХ-аас 2017 оны 06 сарын 29-нд тогтоол гаргаж сумынхаа зарим газар нутгийг орон нутгий тусгай хамгаалалтад авчээ.
Гэтэл уг газар нутгийг нь Засгийн газраас дур мэдэн Хятадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна. Үүнд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэг газар ЗГЭХГ-ын удирдлага буруутай гэж тус сумынхан үзэж байгаа гэнэ.
Баяндун сумын ИТХ-аас гаргасан тогтоолоо Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн хэдий ч Сумын ИТХ-ын тогтоолыг үл тоож, Засгийн газраас зөвшөөрөл өгсөнд сумынхан эсэргүүцэж байгаа юм. Иймээс уг шийдвэрээ эргэн харж, засч залруулах талаас нь шийдвэр гаргахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нараас Баяндун сумынхан хүсч байна.
Аргаа барсан Баяндунчууд эцсийн горьдлого найдвар тээн, газрын наймаанаасаа буцахыг Засгийн газраас хүсч байгаа нь энэ гэнэ. Хэрэв Засгийн газар шийдвэрээ эргэн харахгүй бол Баяндун сумынхан дараагийн арга хэмжээг авч, Хятадын компаниудад зөвшөөрөл өгсөн Засгийн газрын нэр бүхий хүмүүсийн нэрийг зарлаж, хувилдааныг нь ичлэх болно гэдгээ мэдэгдлээ.