Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хэн нь буруутан болохыг тогтоолоо

Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын хэн нь буруутан болохыг тогтоолоо

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүсэлтээр УИХ-ын тусгай хяналтын дэд хороо хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэр нь ерөнхий сайд, шадар сайд нарын нэгийг яллах хэмжээний гэсэн мэдээлэл гараад байна. Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Батболд ажилладаг. Занданшатар, Цогтбаатар, Энхболд, Санмятав гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй. Ерөнхий сайд нь шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлыг нятлах үүднээс хууль хяналтын байгууллагын төлөөлөл. Мөн нэр холбогдсон ерөнхий сайд Эрдэнэбат, Шадар сайд Хүрэлсүх нарыг дуудаж асуудлыг хэлэлцсэн байна.

 

Тусгай хяналтын дэд хорооны шийдвэр нэлээд хатуухан. Төрийн нууцтай холбоотой гэж мэдэгдэв. Нэг үгээр хэлбэл төрийн хоёр өндөр албан тушаалтны ажлын хариуцлагыг ярих хэмжээнийх гэх ойлголтыг төрүүлсэн юм. Ерөнхий сайд, шадар сайд нарын нэг нь буруудаж хэрэг үүрэх хэмжээнд гэсэн утгатай тайлбарыг УИХ-ын гишүүн, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр хэлчихэв. 

Өмнө нь атг-аас мэдээлэл хийхдээ шадар сайд нь өөрийгөө тагнасан байж болзошгүй гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Харин өнөөдөр энэ асуултын хариулалт баталгаажсан байж болзошгүй гэнэ. Ийм зүйл байсан учраас тусгай хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхдээ хаалттай горимд шилжлүүлсэн юм. Төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас хуралдааныг хааж тусгай хяналтын дэд хорооны дүнэлтийг хэлэлцэж байна.