2017 оны 9-р сарын 11-ний Даваа гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, 242 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 4 хүн гэмтэж бэртсэнээс 1 нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 4 осол, онхолдох хэлбэрээр 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал: Баянхогор аймгийн Бөмбөгөр сумын нутагт шороон замд Toyota маркийн Г жолоочтой автомашин онхолдож, иргэн А насбарсан хэргийг шалгаж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.