Ж.Эрдэнэбатыг огцруулсан 33 гишүүний дийлэнх нь дараагийн засагт сайд болохгүй гэж ам гарч байв. УИХ-ын 33 гишүүний 15 нь сайд боллоо гэхэд л дараагийн Засгийн газар дан давхар дээлтэй сайд нараас бүрдэнэ. Нөгөө талдаа МАН давхар дээлгүй, Мэргэжлийн засгийн газар байгуулах сонгуулийн амлалттай.
Өнөөдөр зарим гишүүн Засгийн газрын гуравны нэг нь давхар дээлтэй байх нь зөв гэсэн ухуулга, яриаг өгөөд эхлэв. УИХ-ын гишүүн Нямбаатар, Улаан, Гарамжав нар үүрэг хариуцлага хүлээлгэх юм бол сайд хийнэ гэх утгатай үг хэлээд эхэлжээ. Нэг үгээр хэлбэл 7 хоногийн өмнө ярьсан, бас хэлсэн үгээ мартчихсан гэсэн үг. Ж.Энхбаяр гишүүн ч гэсэн Улс төрийн болон төрийн ямар ч ажлыг хийж чадна гэсэн тайлбарыг өгөөд эхэллээ.
Сайд болохгүй гэж Засгийн газрыг огцруулсан гишүүдээс амлалтандаа үнэнч үлдэх нь хэн байх вэ?