Энхтайваны  гүүрний эвдэрсэн хашлагыг төмрөөр янзалжээ

Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг төмрөөр янзалжээ

Энхтайваны гүүрэн дээр зам тээврийн осол болж, хашлагыг унагаасан хэрэг урд шөнө гарсан. 21-22-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд 120 мянгатаас Энхтайваны гүүр өгсөх замд хоёр автомашин мөргөлдөж, гүүрний хашлагыг мөргөж унагаасан юм байна. Үүний улмаас гүүрний хашлагын тодорхой хэсэг нь эвдэрч гүүрнээс машин, хүн унах эрсдэлтэй нөхцөл байдал үүсчээ. Иймээс холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авч хагарсан хашлагын хэсэгт төмрөөр түр хашлага байрлуулсан байна.