Ж.Мөнхбат Ерөнхий сайд болохоор ярилцаж эхлэв
МАН-ын удирдах зөвлөлөөс бага хурлынхаа товыг тогтсон. Энэ сарын 25-ны өдөр МАН-ын ээлжит бага хурал болно. Уг хурлаар хэлэлцэх хамгийн том асуудал нь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх юм. Энэхүү өрсөлдөөнд оролцох боломжтой гэж нэг эрхэм үзсэн байна. Түүний хувьд Ж.Эрдэнэбатын засгийн газрыг гал тогоог хариуцаж байсан Ж.Мөнхбат. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хувьд Ерөнхий сайдтайгаа хамт уначхаад байгаа. Гэхдээ өмнөх засгийн газар нь Ерөнхий сайд нь унахад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд болж байсан. Тэгэхээр энэ туршлагыг дахин хэрэгжүүлэх нь зөв гэсэн санааг зарим тойрон хүрээлэгчиддээ ухуулж яваа гэнэ.
Ж.Мөнхбатын хувьд сүүлийн хэдэн жил улс төрд гялалзаж яваа гэхэд болно. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга. ЗГХЭГ-ын дарга гэх томоохон албан тушаалыг хашив. Мөн УИХ-ын гишүүний сэнтийд заларчих аад байна. Энэ хэрээр түүнийг тойрсон хэл ам тасрахгүй ээ. Ж.Мөнхбат нь Засгийн газрын бүхий л албан тушаалыг томилох дээр гар дүрсэн. Тэр хэрээрээ мэргэжлийн засгийн газар нь мэдлэг боловсрол муутай нөхдөөр дүүрсэн. ЗГХЭГ-ынхан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үгэнд ордоггүй. Дандаа Ж.Мөнхбатын хүмүүс байдаг. Тэр хэрээрээ Засгийн газрын ажил үл ойлголцол дунд өрнөж байна гэх шүүмжлэл гарч байлаа.
Ж.Мөнхбатыг унагаах хамгийн том шалтгаан бол 162 тэрбум төгрөгийн концесс. Хамаарал бүхий этгээдийнхээ компанид концесс өгсөн гэж түүнийг УИХ-ын гишүүд буруутгаж байгаа. МАН-ын бүлгийн хурал дээр энэ бүхэн сөхөгдөж яригдахад нэг ч төгрөгийн ажил хийгээгүй. Тэгж л их уур чинь хүрээд байгаа бол наад концессоо цуцалчхаад та нар авахгүй юу гэж оодорсон тухай УИХ-ын зарим гишүүн хэлсэн байдаг. Үнэн эсэхийг бүлгийнхээ хуралд суусан гишүүд л мэднэ.
Ж.Мөнхбатын хувьд Ерөнхий сайд болохоор нэрээ зүтгүүлж эхэллээ. Харин намаасаа дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь түүнийг хотын фракц дэмжихгүй. Хэдийгээр хотын фракцынх гэж яригдах ч Сү-гийн талынхантай ойр нэгэн. Гэхдээ аль аль фракц нь түүнийг Ерөнхий сайд болгоно гэж дэмжихгүй нь ойлгомжтой.