Петро чайна дачин тамсаг ХХК-ийн газрын тосны тээвэрлэлтийг түр зогсоолоо

Петро чайна дачин тамсаг ХХК-ийн газрын тосны тээвэрлэлтийг түр зогсоолоо

Аймгийн ИТХ-ын тогтоол, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/425 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн олборлолт, хадгалалт, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайгаас Баянхошуу  боомт хүртэлх 210 км замд нийлэх 21 дүгээр талбайн  68 км замын тос тээвэрлэлтийн байдалд Монгол улсын холбогдох хуулиуд тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам, холбогдох норм стандартын хэрэгжилтийг хангуулах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажилд хяналт шалгалт хийж илэрсэн дутагдлыг арилгуулах, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын дарга Д.Мөнхтуяагаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Газрын тосны XXI дүгээр талбайд газар дээр нь ажиллаж хяналт шалгалт хийлээ.

IMG_0079Захирамжийн дагуу Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ны үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад Газрын тосны тээвэр хийж буй тус компани Зам тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 тоот тушаалын чиглэлийн трасс байгуулсан боловч зураг төсөл боловсруулаагүй, барилгын ажлыг гүйцэтгэх ажлыг эхлүүлээгүй, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа замд хөрсний бохирдол доройтол, газрын ургамлын бүрхэвч талхлагдах нөхцөл үүссэн мөн тухайн нутагт оршин сууж буй ард иргэдийн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулаагүй зэрэг ноцтой зөрчил, дутагдал илэрсэн. Мөн замын зорчих хэсэгт замын тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулаагүй, замын хөдөлгөөний чиглэл урсгалыг зөвшөөрөлгүйгээр зөрчсөн, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад  саад учруулсан зэрэг олон зөрчил дутагдлууд илэрчээ. Иймд газрын тос тээвэрлэх 68 км авто замыг хатуу хучилттай болгож ачаа тээвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргаж аймгийн Засаг даргад танилцуулсан юм.

IMG_0085Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/435 дугаар захирамжаар газрын тосны 21 дүгээр талбайгаас бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж буй зам нь олон салаа бүхий 7-35 метр хүртэл өргөн болж  Монгол Улсын Байгаль орчны тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчихийн зэрэгцээ зам дагуу нутаглаж буй иргэдийн болон мал сүргийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон тул Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбох авто замын N47о 38 ‘42.31”, Е116о59’2.86” цэгээс N47о34’3.9”, Е117о44’3.18” хүртэлх цэгт газрын тосны тээвэрлэлт хийхийг  аймгийн Засаг даргын захирамжаар түдгэлзүүлэн  зогсоох шийдвэрийг өнөөдөр гаргалаа.

IMG_0042IMG_0100IMG_0123IMG_0066IMG_0050IMG_0076