Манайд нэг тийм урвуу хамаарал яваад байна эсвэл ургийн модоо хөөрхий муу дарга нар усалдаг бололтой юм.
Хаяа би энэ Энхболд түүний хамаатан болох Эрдэнэбатыг их л өрөвдөх юм. Бадар бариад л баруун тийшээгээ нэг нисээд л зүүн тийшээгээ нэг нисээд л явна. Нисэх зардал бас хөөрхөн юм гарна. За их мөнгө олох гэж байхад бага мөнгө ч яахав. Гарах зүйл. Зээлчихэе л дээ гээд нүдээрээ царайчлаад л аргаа бараад л явна. Манай Тавантолгой Оюутолгой гээд л ордууд дээр хамтарч ажиллаач гээд царайчлана. Царай алдсаар царай алдсаар. Тэдэнд гадныхан ганцхан л үг хэлнэ. За нөхдөө орос шиг л байлдаа нэг зангаараа бай гээд хэлээд байхад л хөөрхий манай М.Э дарга мэлэнхойлог зан гаргаад л тэвчээрийнхээ утсыг тасартал л явж байна. Нааштай хариуг одоо хүртэл лав гадныхан М.Э д өгөөгүй л явна. Аялал үргэлжилсээр зардал гарсаар. Харин харин
Төсөвт нь үлдсэн таван төгрөгийг тансаглалдаа ургийн модноос нь ургасан хурган жимснүүд зарцуулаад эхэллээ. Дарга нар нь тагш барьчихаад л бадар бариад байдаг. Хурган дарганцарууд нь төсөв хямраагүй төр дампуурах болоогүй гэж том том шинэ шинэ ланд худалдаж аваастай хөлөглөөстэй. Ийм байхад хэн зээл өгөхөв дээ.... Өөрийнхөө хамаатанд л машин авч өгөх мөнгийг өнгөрсөн хорин жил манай дарга нарт гадныхан өгсөн. Одоо болоо гадныхан бол бизнесмен болохоос гуйлгачин мөртлөө тайжуудыг дууриан хөглөдөг монголд л лав мөнгө өгөхгүй байх. Бид гадныхны хувьд өөрийнхөө овоохойг барьцаалчихаад ланд унаад 9911 дугаар барьчихсан яваа нэгэнтэй л төстэй харагдаж байгаа даа. За тэгээд бадар бариад дэлхийг тойрдоо дарга нар минь. Одоо ч тэгээд ургийн модыг чинь угаар нь таслахгүй бол та нарт май гээд зүгээр мөнгөө өгөөд ард түмнээр нь төлүүлэх гээд зүтгэдэг бизнесменүүд ч байхгүй дээ. Хөөрхий муу ЕС болсон Э гээ ёс болгоод өрөвдөж М. Э даргынхаа төлөө санаа алдав. Төсвөө дундартал хөлөө эргэтэл явсны чинь эцэст олж ирсэн таван цаасыг чинь ургийн модонд чинь ургасан тоорхонууд чинь тоорой болтлоо үрэхээ даанч сайн мэднээ