Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар сайдын суудалтайгаа үлдэнэ

Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар сайдын суудалтайгаа үлдэнэ

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвших эрхийг намынхаа бага хурлаас өвөртөлсөн нь одоогийн Засгийн газраас хэн хэн гэдэг сайд суудалтайгаа үлдэж, хэн хэн хамгийн түрүүнд ажлаа өгөх вэ? гэсэн хэлэлцүүлгийг намынхан нь гишүүд эхлүүлжээ.

Баттай эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ажилтайгаа үлдэх нь гарцаагүй гэнэ. Учир нь Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд У.Хүрэлсүхийн баруун гар гэхэд болно. Эртнээс У.Хүрэлсүхтэй дотно нөхөрлөж, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн эрчүүд. Тэр утгаараа Ба аваргыг өөрийнхөө толгойлох Засгийн газарт У.Хүрэлсүх хурандаа үлдээх нь гарцаагүй гэж байна. Хэдийгээр Батлан хамгаалах салбар шүүмжлэлд өртөж, цэргийн амь нас алдаж, хариуцлага алдсан сайдаар цоллогдож байгаа ч энэ удаад үүнийг нь нүдээ аниад, чихээ таглаад өнгөрөөх бодлогыг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх шийдсэн бололтой.

 У.Хүрэлсүхийн Засгийн газарт одоогийн сайд нараас багтах баттай эрхэм бол Ц.Мөнх-Оргил. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нь Сү.Батболдын фракцын төлөөлөл. Түүнийг сайдаар нь үлдээх тохиролцоог Зүүний хүчний холбоо болон Сү-гийн фракц хооронд байгуулжээ. Бага хурал дээр 188 төлөөлөгчийн дэмжлэг У.Хүрэлсүх авахад Сү.Батболдын нөлөө маш их байсан гэнэ. Энэ утгаараа хэн хэн Засгийн газарт багтах тохиролцоог энэ хоёр эрхэм хийгээд байгаа сурагтай. Тэр дотор одоогийн засгийн газарт байгаа сайд нараас Ц.Мөнх-Оргил ногоон гэрлээр дараагийн засагтаа үлдэх сайдын тоонд оржээ. Ц.Мөнх-Оргил сайдын хувьд Гадаад харилцааны салбарт төдийлөн гялалзахгүй байгаа ч бас нээх дордуулахгүй ажиллаж байгаа. Сая болж өнгөрсөн НҮБ-ын хуралд илтгэл тавьж, томоохон үнэлгээг аваад байна. Уг хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоогүй учир Монголын гол төлөөлөгч нь Ц.Мөнх-Оргил байж, улсынхаа гадаад харилцааны нэр хүндийг авч гарлаа. Үүнд нь дөрөөлж дараагийн засагт үлдээх бололтой.