Дарах тамга ч үгүй болчих гээд байна Ж.Мөнхбат сайд аа?

Дарах тамга ч үгүй болчих гээд байна Ж.Мөнхбат сайд аа?

Арслантай тамганы чинь дардас хатвал цусаараа би дэвтээе
Алтан соёмбоны чинь багана хазайвал ясаараа би түшие
Ж. Мөнхбат

За энэ үгийг хэлсэн найрагч нь болвоос энэ Ж.Мөнхбат юм байгаам. Өвгөн найрагчдын минь Туг сүлд минь тусгаар тогтнол Тулгын гурван чулуу минь тусгаар тогтнол гэдгийг үргэлжлүүлж явах хүү байна гэж сайшаагдаж байлаа. Гэтэл гэтэл

Дарга нарын хойшлогдоод байсан айлчлалд нааштай үр дүн гарлаа. Нэг хятад гэдэг бодлогыг дэмжсэнээр гээд эх оронч шүлгийн мөр тэрлэсэн Мөнхбатын амнаас уначихлаа. Үнэхээр ойлгохгүй нь ээ. Нэг хятад гэдэг бодлого бүрэн эрхт Монгол улсын иргэн миний хувьд огтхон ч хамаагүй. Үндсэрхэг биш үндэсний язгуур үзлээ хамгаалж үндэстний оюуныг сэргээж гэмээнэ дахин хувиарлалтанд орохоор зэхэж байгаа геополитикийн хуваагдалд бид бэлэн байх бус уу?????

Арслантай тамганы дардас нь хатах биш дарах ч тамгагүй болчих гээд байна. Алтан соёмбоны минь оронд улаан дарцаг хийсэх гээд байна Ж.Мөнхбатаа сэрж үз...

иргэн: Н.Осор