Мэргэжлийн Засгийн газрын шадар сайд нь дараагийн засагт Ерөнхий сайд болохоор боллоо. Харин У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газарт хэн шадар сайдаар ажиллах вэ? Ийм асуултын МАН-ын улсын их хурал дахь 65 гишүүн хэлэлцээд эхэллээ. Тэдний ярьж байгаа 3 хувилбар нь тус тусдаа эзэн биетэй.
Хамгийн өндөр магадлалтай гишүүн бол одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Ж.Энхбаяр гишүүн. Түүнийг эхнээсээ У.Хүрэлсүхийг хамгаалсан. Тагнаж, чагнасан гэх асуудлыг хүртэл анхааралдаа авч, асуудлыг шийдэх тал дээр санаачлага гаргасан гэдэг утгаараа Ж.Энхбаяр гишүүн У.Хүрэлсүхийг дэмжигч нарын дунд дэмжлэг өндөртэй байна. У.Хүрэлсүхийн хувьд ч Ж.Энхбаярыг шадар сайдаар ажиллуулах сонирхол тун өндөр байгаа. Хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа гэж байна.
Дараагийн нэр нь яригдаж байгаа хүн бол Сү.Батболд. Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний хувьд шууд шадар сайд болох уу? эсвэл өөрийн хүнээ уг албан тушаал дээр тавих уу гэдгээ хараахан сонгоогүй байгаа гэнэ. Бараг л Ж.Энхбаярыг дэмжих магадлалтай гэсэн таамаг явж байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг шадар сайд болгох магадлалтай. Гэхдээ түүний хүсэл нь шадар сайд биш. УИХ-ын даргын суудал. Тэр утгаараа мань хүн шадар сайдын суудлаар амаа үдүүлэхийг хүсэхгүй байна. Харин нэгэнт хариуцлага ярьж байгаа намынхаа шинэчлэлийг үргэлжлүүлэн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж суудалд нь тухлах зорилго тээжээ. Энэ утгаараа Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гэсэн хослолыг ирэх жилүүдэд эрчимжүүлэх сонирхол түүнд байна. Тиймээс ч намынхаа их хурал дээр уг албан тушаалыг авах ажилд илүү анхаарал хандуулна гэсэн бодлыг хамтрагч болох У.Хүрэлсүхэд хэлж байгаа гэнэ.
Тэгэхээр У.Хүрэлсүхийн толгойлсон засгийн газрын хоёрдугаар хүн нь яах арга үгүй Ж.Энхбаяр байх магадлал тун өндөр байна. Түүний өрсөлдөгч нарын хувьд нэрээ татаж, Ж.Энхбаярыг дэмжих магадлал тун өндөр юм.