Монгол Улсын 40 орчим мянган иргэн Солонгос улсад зорчих хүсэлтийг жилд гаргадаг байна. Өнгөрсөн 2016 оны эхний найман сард 42 мянган Монгол иргэн Солонгост зорчих хүсэлт гаргаж байжээ. Харин 2017 оны эхний 8 сарын байдлаар 82 мянган Монгол иргэн Солонгос улсыг зорих хүсэлтийг БНСУ-ын элчин сайдын яаманд гаргасан байна.
Одоогийн байдлаар 10 орчим мянган Монгол иргэн БНСУ-д хараар ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус судалгаа байдаг. Харин албан ёсны зөвшөөрөлтэй 34 мянган Монголчууд ажиллаж, амьдарч, сурч байна.
Жил бүр БНСУ-ыг зорьж ажиллах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Аялал, албан ажлаар БНСУ-д очих хүсэлт илэрхийлээд визнийхээ хоногийг хэтрүүлдэг үйлдэл огт буурахгүй байгаа талаар БНСУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэж байгаа юм.