Хөгжлийн банкны шалгалтын нууцлах гэдгийг цаана маш том эрх ашиг байна

Хөгжлийн банкны шалгалтын нууцлах гэдгийг цаана маш том эрх ашиг байна

Хөгжлийн банк нийтдээ 5,9 их наяд төгрөгөөр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Энэ нь 2017 оны төсвийн нийт орлоготой тэнцэж байгаа. Энэ зээлийн 70 хувь нь чанаргүй болчихсон гэж Эрх баригч намынхан халаглах болжээ. Шалгалт хийх явцад энэ тоо гарсан юм байхаа. Хөгжлийн банканд болж буй асуудлыг эрх баригчид хаалттайгаар хэлэлцэхээр шахах болов.

Хөгжлийн банкны санхүүжүүлсэн 5,9 их наяд төгрөгийн зардал нь ард түмний ирээдүйгээр дэнчин тавьж олон улсын зах зээлээс босгосон хөрөнгө. Тиймээс энэ хөрөнгийн зарцуулалт, чанаргүй зээлийн мэдээлэл олон нийтэд ил байх ёстой, үүнийг мэдэх эрх нь иргэдэд бий. Тодруулбал ямар компани, ямар улстөрчийн данс нэгтэй аж ахуйн нэгж авсан зээлээ төлж чадахгүй байгаа вэ гэдгийг мэдэх эрхтэй. Гэвч хамгийн ил байх ёстой асуудал, хамгийн далд яригдаж байна. Чанаргүй зээлийн хэмжээг зарлаж, зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хангах вэ гэдгийг шууд ярилцаад явах учиртай.

Гэвч өмнөх засгийн газарт бүх буруу бий гэдэг ганцхан тайлбартайгаар хөгжлийн банкны асуудлыг нууж, хааж, хаалттай ярих үндэслэл байхгүй гэж сөрөг хүчин үзэж байна. Түүнчлэн чанаргүй зээлийн хэмжээг 70 хувь болсон гэж олон нийтэд мэдээлчихээд эрх баригчид өөрсдийн компанийн зээлээ тэглэх сонирхол нуугдаж байгаа юм биш биз. Хөгжлийн банкнаас танил талгүй, ардаа арын хаалга байхгүй компани зээл аваад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн гэвэл үлгэрийн далай. Үнэн хэрэгтээ хамгийн их зээлийг МАН-ын гишүүдийн компани авсан тухай мэдээлэл байдаг. Н.Номтойбаяр гишүүн л өөрийнх нь хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Тэд авсан зээлээ хариуцлагатай төлчих байх гэдэг тайлбар хийж шударга загнасан. харин бусад МАН-ын гишүүд мэдэн будилж, мэдэхгүй гэж гүрийж, аваагүй гэж арзайж, аа тийм бас болоогүй компанид хувь эзэмшдэггүй гэж хүртэл улайхгүй худал ярьсан. Тэд л өнөөдөр Хөгжлийн банкны кээлийн 70 хувь чанаргүй болсон гэж халхавч хийж хамгийн чанга дугарч өөрийнхөө эзэмшдэг компаний зээлийг үнэгүйдүүлэх гэж зүтгэж байх магадлалтай.  эсхүл эргэн төлөлтөө сунгахын тулд хаалттайгаар хэлэлцэх гэж байна уу гэдгийг л мэдчихмээр байна. гэтэл өнөөх хөгжлийн банкны шалтгалтын дүнтэй танилцсан сөрөг хүчин чанаргүй зээлийн хэмжээг 13 хувь гэж тайлбарлаад байна. Иймээс тэд энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх хүсэлтийг тавиад байна. Одоо их хурал дээр хөгжлийн банктай холбоотой хоёр асуудал бий. Хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх. Хоёрт: одоо тулгамдаж буй асуудлаа ярилцаад шийдэл олох гэдэг. Засгийн газраас хөгжлийн банканд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ тогтоолын төсөл нь хөгжлийн банкны хөрөнгийг 1 их наяд болгох гол агуулгатай юм. Нээлттэй мэдээллийг хаалттайгаар хэлэлцэх “эрх ашиг” эрх баригчдад байх ёсгүй ээ. Үнэхээр л үнэнч шударга юм бол Хөгжлийн банкны шалгалтын дүн болох 200 хуудас материалыг ил тод гаргачих. Тэр нууцын хуулиар бүү хамгаалаад бай.