Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.
Түүний хувьд Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй. Яам агентлагаас нэгийг ч татан буулгаж, шинээр байгуулахгүй гэж ам өгч байна.
Харин Давхар дээл, дэд сайдын асуудлыг намынхаа хүрээнд ярилцаж шийдвэрлэхээр тогтжээ.