УИХ-ын ёс зүйн дэд хорооны хуралдаан өчигдөр болсон. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг нэр бүхий хуульч, мөн иргэн гаргасны дагуу асуудлыг ярьсан байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг иргэн Н гэгчийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан гэх яриа гараад байгаа. УИХ-ын гишүүн Д.Гантулга уг хэргийг хийгээгүй. Тухайн айлаас Бандаашаа өмсөөд гарсан гэх мэдэгдлийг Төрийн ордонд хийж байсан билээ. Энэ бүхнээс эхлэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг Бандааш гэх хочыг олон нийт түгээх болов.
Хууль хяналтын байгууллагаас уг хэргийг шалгаж үзээд хэрэгсэхгүй болгосон байдаг. Д.Гантулга нь хүчин хийсэн нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг тайлбарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас өгч байсан билээ. Харин хохирогч гэгдээд байгаа Н болон түүний эгч иргэн С мөн өмгөөлөгч нар нь гомдолтой гэдгээ илэрхийлж, Прокурорын байгууллагад хандсан билээ.
Ийнхүү уг хэрэг олон нийтийн дунд хэлэлцүүлэг мэт өрнөж, өнөөдрийг хүрээд байна. Хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж Авлигатай тэмцэх газарт хүртэл хохирогчийн тал хандаад байгаа.
Харин нэр бүхий хуулийн байгууллага 4 хуульчийг ажиллуулж УИХ-ын гишүүн Д.Гантулгыг ёс зүйн хариуцлага хүлээлгэн гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шийдлийг хайж байгаа. Энэ хүрээндээ түүнд хариуцлага хүлээлгэх үүднээс УИХ-ын ёс зүйн дэд хороонд хандаад байгаа билээ.
Уг асуудлаар ёс зүйн дэд хороо хуралдсан ч шийдвэр гаргасангүй. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг байлцуулан хуралдах нь зүйтэй. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тайлбар авна. Хэлэлцэж байгаа асуудлаар өөрийг нь байлцуулан байр суурийг нь сонсоно гэнэ.
УИХ-ын ёс зүйн дэд хороо дахин хэзээ хуралдах нь тодорхойгүй байна аа.