Засгийн газрыг огцруулах эсэх асуудлын талаар олон хүн шивэр авир хийх болов. Ил гаргаж хэлж байгаа ч нэмэгдээд эхэлчихлээ. Зарим нь шүд сугалах зарчмаар засгийн газрын хувь заяаг ганхуулах тухай хэлэлцэж байна. Ингэж хэлээд байгаа гишүүн бол Ж.Энхбаяр. Түүний хувьд сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт хариуцлага хүлээлгэх тухай нэг бус удаа яриад авлаа. Тэгэхээр энэ хоёр эрхмийг огцруулах асуудлыг мань гишүүн өргөн бариад гүйхэд тун ч ойрхон байгаан байна. Түүний хувьд удаа дараа энэ үгээ хэлж байсан. Эхний ээлжинд энэ сайдуутайгаа засгийн газар хариуцлага тооц. Дотроо ярь гэсэн бол сүүлдээ өөрөө огцруулах эсэхийг ярих болно гэдгээ ч мэдэгдэв. Тэгэхээр Ж.Энхбаяр гэдэг хүн Мэргэжлийн засгийн газрын мэдлэг өндөртэй сайд нарын ажилд чамлалтай хандаж байгаан байна. Үүнийгээ олон удаа хэлчихсэн.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Мэргэжлийн засгийн газрын хийж байгаа ажил, сайд нарынх нь хэлж байгаа үг ямархуу өрөвдөлтэй байгаа вэ гэдгийг өөнтөглөх гишүүн бол Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Н.Нямбаатар гэх мэт гишүүдээр үргэлжилж байна. тэд засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого бүрт чамлалттай хандах боллоо. Үнэхээр ч тэдний зөв. Тухайлбал засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийг аврах хөтөлбөр. Уг хөтөлбөр нь үнэндээ л тунхагийн шинжтэй. Бодит ажил хэрэг болчихгүй. Угтаа бол энэ засгийн газар ажил аваад хийх юм бол боломж нь байна. Өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэлийг арилгахад 1,8 жил биш 6 сар хангалттай гэж Ч.Улаан гишүүн хүртэл хэлэх, загнах, зөвлөхийг зэрэгцүүлсэн билээ. Яг түүнтэй ижил санааг Ц.Даваасүрэн гишүүн хэлж байгаа. Засгийн газар ажил аваад хий л дээ. Хийхгүй гоншигнож суусаар байтал цаг хугацаа явж, ард олны амьдрал дордоод байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Засгийн газрын зүгээс мөнгө тараах тухай л ярив. Ахмдад мөнгө өгнө гэж ярьсан. Яг үнэндээ хэлсэн хэмжээндээ ч мөнгөө өгч чадсангүй. Баахан хууль ярив. Тэр хууль нь үр дүнд алга. Өмнөх засгийн газрыг өчнөөн мууллаа. Тэглээ гээд энэ амьдрал сайжирсангүй. Иймээс л одоо ажлаа хиймээр байна гэж М.Оюун-Эрдэнэ гишүүн засгийн газрыг шүүмжилж эхэллээ. Эдийн засаг нь маш хүнд байгааг мэдэрч л байгаа бол энэ засгийн газар ажлаа хийх ёстой. Яг үнэндээ эдийн засгийн хямрал бол эрхтэн дарга нарын шуналаас үүдэлтэй л хямрал болчихоод байна.
УИХ-ын М.Оюун-Эрдэнэ
Эрх баригч нам 65 гишүүнтэй. Засгийн газрыг дангаараа бүрдүүлж байна. Тэд 6 сар яг үнэндээ юу ч хийсэнгүй. Анхдугаар чуулган эхлээд 3 сар өнгөрчихлөө. Энэ хугацаанд хуралдаа суудаггүй архаг гишүүд шиг л авирлах анхдагч нараар л тэд баяжжээ. Ийм эрх баригч нам үнэндээ эдийн засгийн хямралаас гаргаж чадахгүй. Бадар барьж баахан улсаас мөнгө гуйхын оронд дотоодод шийдэх гарц шийдэл, боломжоо бүрэн ашиглах нь ард олноо аварч, хямралаас гарах нөхцлөө бүрдүүлнэ. Тэгэхгүйгээр 2017 онд төлөх ёстой өнөөх айхтар мөнгө хөрөнгөө төлж дийлэхгүй гэдгийг түмэн олон мэдчихээд байна. М.Энхболд даргаа. Ж.Эрдэнэбат сайдаа.