Монголын багш нарын баярын 51 дэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, СУИС-ийн Хүндэт профессор, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн нэрэмжит сэтгүүл зүйн танхимын нээлт Радио телевиз, медиа урлагийн сургууль дээр болжээ. Д.Амбасэлмаа Монголын сэтгүүл зүйд олон жил ажилласан алдартай сэтгүүлч төдийгүй энэ салбарт олон зуун шавь төрүүлсэн нэгэн билээ. Түүний шавь нараас салбарын судлаач доктор, нэртэй сэтгүүлчид олноор төрөн гарсан юм. Д.Амбасэлмаа нь шинэ үсгийн багшаас ажлын гараагаа эхэлж, улсад 70 жил хөдөлмөр эрхэлсэн нэгэн. Түүний хөдөлмөр эрхлэж эхлсний 70 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлж байжээ. Д.Амбасэлмаа нь Монголын сэтгүүл зүйд Радио, Телевиз, Сонин гэсэн гурван салбарт ажиллаж байсан юм. Түүний хувьд Улс төрийн сэдвээр огт мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргээгүй. Харин эгэл амьдрал, иргэний гашлан, хөдөө аж ахуй гэх мэт иргэдийн өдөр тутмын үйл явдлыг сурвалжлан тэмдэглэн сэтгүүл зүйн бүтээл болгож иржээ. Д.Амбасэлмаа нь дарга болоогүй зөвхөн сэтгүүлчээ ажлынхаа он цагийг элээсэн цөөхөн хүний нэг юм.