Дэлхийгээр шоолуулж байгаад баярлалаа Мэргэжлийн засгийн газрынхаан

Дэлхийгээр шоолуулж байгаад баярлалаа Мэргэжлийн засгийн газрынхаан

БНХАУ-аас зээл авахын тулд туурга тусгаар Монгол улс үнэндээ л жижгэрч байна. Ийм үгийг гадны бараг л бүх хэвлэл онцлон бичив. Урд хөршийнхөө аманд нь орж, өмнө нь сөгдөж, өрөвдөлтэй байдалд орчихлоо гэдгийг гадныхан ам уралдан шаагилдаж, айхтар том мэдээлэл түгээж байгаадаа баярлан шуурч байна. Хятад баатар болж мөнгө гуйлгачингаараа дуудуулах тийм сайхан юм гэж үү?

Өмнөд Африкийн шог зураагч Zapiro гэгч эрхмийн зурсан энэхүү зураг Монгол улсын өрөвдөлтэй дүр төрхийг үнэндээ л батлаад өгчихлөө гэсэн утга агууллагатай пост, мэдээлэл сошиал ертөнцөд түгээд эхэлчихжээ. Дарагдаж өгдөггүй, дандаа далдайж байдаг Монгол улсын ганц удаа амандаа оруулж, үгээрээ хөдөлгөх боломж олдлоо гэж хөөрцөглөж суугаа хөршүүд хүртэл байна. Тэдний хувьд ил хэлчихгүй байгаа ч их л баярлаж суугаа нь ойлгомжтой.

Үндсэн хуулиндаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхээ тунхаглаж өгсөн Ардчилсан улс ганц ламыг авчирсан биш арай л муухай харагдаад байна. Харагдах шалтгаан нь хачин тэнэг үйлдэл хийж байгаа засагтай шууд холбоотой. Үг хэлэхгүйгээр зүгээр л туслаач гэчихэж болоогүй юм уу. Далай лам ирээд буцсан нь л биз. Заавал энийг улс төртэй хутгах гэсэн БНХАУ-ын санаархалд автаж өөрсдөө холион бантан хутгах хэрэг үнэндээ алга  байв. Бид энэхүү айлчлалыг төрийн ажил биш, түмний, сүсэгтэн олны хэрэг гэж харж байгаа. Бидэнд хамаагүй. Харин 2-лаа УЛс төрөөр ярьж, дипломат зангаар учраа олчихож болно биз дээ гээд жаахан зангаргатай зан л дутлаа даа энэ засгийн газарт. Нэгэн түүхийг сануулахад:

Английн сурвалжлагч Р.Ховард: БНМАУ-ын зүгээс Хятадтай харилцаагаа сэргээх бодол бий юу?
Монголын удирдагч Ю.Цэдэнбал: Хэрэв Бүгд Найрамдах Хятад Ард улс БНМАУ-ын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, бүрэн эрхт бие даасан байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, манайхыг хагалан бутаргах элдвийн бохир аргаасаа ангижирвал одоо ч харилцаагаа сэргээхэд бэлэн байна.
Анлийн сур: Хятадын удирдагч Мао Зедун Монголыг Их Хятадын нэгэн муж хэмээж байна? Энэ тал дээр?
Ю.Цэдэнбал: Нэгэн цагт Хятад гүрэн бидний захиргаан дор захирагдаж байсан түүх бий. Манай ард түмний баатарлаг түүхэнд тэднийг эзэлж байснаас, эзлэгдэж байсан түүх байхгүй, уучлаарай.
(1971 он: Цэдэнбал ба ХХ зууны Монгол ном-с 149-р тал)

 

Ингэж том дугарч явсан төрийн түшээдийн үргэжлэл болж байгаа Ж.Эрдэнэбатын засгийн газар, мөн гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нэгэнт болчихжээ. Монгол төрийн залгамж халаа, бодлого гэж нэг зүйл баймаар юм.