Эрх баригчид хөнжилдөө багтахгүй хөлөө гаргаад ил цагаан жийлцээд эхэллээ. Улстөрийн хувьд байж болох л үзэгдэл ардчилсан нийгэмд. Их хурлын дэд дарга Санжмятав ч үүнийг нь хэлээд авна . Ерөнхий сайдыг огцруулах нь гол нь биш дараагийн ерөнхий сайдаа яаравчлан томилоод өвлийн бэлтгэлээ базаахгүй бол намрын шаргал өдрүүдэд өрнөж байгаа улс төрөөс болж төрийн ажил эзгүйрэх шинжтэй байна гэдгийг сануулав. Түүний хэлсэн үг дотор бас нэгэн санаа цухалзсан. Ардын намын ерөнхий сайдаар томилогдож байгаа ч ардчилсан намын дэмжлэггүй бол томилогдохгүй байсныг нь хэлээд манай мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй гэдэг үгийг дайчих нь тэр. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгоно гэдэг нь ардчилсан намын 9-н гишүүний мөрийн хөтөлбөрийн цөм нь учраас тэр. Эндээс нэг зүйл их тодорхой болж байгаа юм. Монгол ардын нам бүдүүн бүлэг байгуулах хэмжээнд их хуралд суудал авч чадсан ард түмний итгэлийг хүлээсэн мөрийн хөтөлбөр чухамдаа хаачив. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Ардын гэх тодотголыг өмнөө зүүх магадтай засгийн газрын тэргүүн У. Хүрэлсүх чухамдаа яагаад дуугарсангүй вэ? Уг нь бол мөрийн хөтөлбөр нь “Бид хамтдаа” гэсэн уриа үгээр эхэлдэг.
Иргэдээ ядуурлаас аварч, Эдийн засгаа хямралаас гаргаж, Эх орноо өрнөөс салгаж, Төрийн дампуурлыг засч, Тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна.
Ийм л үгтэйгээр их хурлын 2016 оны сонгуульд монгол ардын нам багаараа оролцож багаараа их хурлын болон нийслэл орон нутгийн сонгуульд ялж байлаа. Одоо харин тус мөрийн хөтөлбөрийн бараа сураг нь ч гарахаа байв. Шинэхэн ерөнхий сайд нь амь насаа алдахаас айдаггүй ард түмнийхээ итгэлийг алдахаас айдаг гэж попров. Үнэндээ бол ард түмэн шударга ёсыг хүсэмжилж байгаа ч ардын нам амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд аж амьдралыг нь сайжруулаасай гэж сонголтоо хийсэн. Аархаж байсан ардын намынхныг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гээд шахчих ухаантан одоогоор алга байна. Учир нь тэд одоо төрийн эрх мэдлийг тэгш хуваах уу эсвэл гэдэг дээрээ ид ярилцаад толгойгоо гашилгаж байгаа болохоор тэр. Уг нь бол оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж ажилд ороод буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Оюутны 70200 төгрөгийг цаашид ч үргэлжлүүлэн олгосоор байна. Малчны хүүхэд 6- аас 8 насандаа сонголттойгоор дунд сургуульд элсэх боломж олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өрх толгойлсон эцэг эх орлого багатай өрх хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. Хүүхэд төрөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцно. Одонтой ээжүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлнэ. Татвар нэмэхгүй шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Цалин урамшууллыг өсгөж өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бол ардын намын 2016 оны мөрийн хөтөлбөрийн эхний хоёр хуудсанд нь багтсан ард түмний таашаалыг хүртсэн гоё сайхан үгс. Гэтэл өнөөдөр энэ үг салхинд замхарлаа. Үгүй ядахнаа л дунд сургуулийг гурван ээлжгүй болгоно гэсэн гоё сайхан амлалт нь харин ч эсрэгээрээ төлөвлөлтгүй хотын , ганцаараа ёрдойх хотхоны балгаар дөрвөн ээлж болтлоо ачааллаа дийлэхгүй ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд эдийн засгийн эрх чөлөөгүй олон улсын валютын сангаар бодлогоо заалгасан засагтай байж байгаад мэргэжлийн засгийн газрынхаа мэдлэгийг голоод буулгачихлаа. Өнөөх мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг зүйлийг мэргэжлийн засгийн газар нь хийхээс ч аргагүй болсон. Эцэстээ эмч багш нар ойлгох байлгүй цалин нэмэхгүй гээд олон улсын валютын сантай гэрээлчихсэн. Овоохон ч зээл тавьчихсан байгааг минь болгооно биз ээ гэж сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч нь санаа чилээн уучлалт гуйж байна. Улстөр шиг хөл толгой нь олдохгүй байгаа зүйл бол хяналтгүй худалдаа арилжаа. Өдрөөс өдөрт бараа бүтээгдхүүнийх нь үнэ өсөөд байхад өөрийнх нь цалин хэвэндээ байгаа учраас төрийн албан хаагчид болох эмч багш нар гудамжинд гарсан. Амлалтыг чинь нэг жил хоёр сарын хугацаанд ард түмэн чинь харлаа бас хүлээлээ. Гэтэл барьж байгаа хариу нь энэ. Ардын засгийг байгуулна хуулиас гадуур зүйл манай засгийн газраас битгий хүсээрэй гэж Ухнаагийн Хүрэлсүх хэлнэ билээ. Масс түүнийг зангараг заасан ерөнхий сайд байна гэж горьдоод байх шиг. Тэгвэл ардын намын ерөнхий сайдаас амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг ард түмэн чинь томилогдсон өдрөөс чинь нэхээд байгааг сануулая. Эмч багш нарын цалинг нэмэх боломж байхгүй худлаа хэлмээргүй байна гэсэн үгээ 2016 оны намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаагүй түүнд ард түмэн итгэнэ гэж үү??? 33 гишүүн дээр нэмэх нь ардчилсан намын 9 гишүүн түүнийг ерөнхий сайдаар сонголоо. Харин ард түмэн түүнээс Монгол ардын намын 2016 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардах нь зүйн хэрэг биз ээ.