Ж.Эрдэнэбатын Засгийн газарт муу бас сайн ажилласан сайдын нэг нь Б.Чойжилсүрэн. Түүний хувьд Засгийн газрын мөнгө санхүүг атгахдаа алдсан нь олон гэхэд болно. Сангийн сайдаар томилогдож очоод удаагүй байхдаа мэдэгдэл хийж, төгрөгийн ханш сулрахад голлон нөлөөлсөн билээ.
Засгийн газрын эргэж буцсан олон шийдвэрийг буруутан нь сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн гэхэд дэгстүүлсэн болохгүй. Учир нь Засгийн газрын мөнгө санхүүтэй холбоотой бүхий л бодлого сангийн яамны ажил. Тэр утгаараа энэ эрхэм засаг бүдрэхэд түлхэц болсон нь гарцаагүй.
Б.Чойжилсүрэнгийн хийсэн гялтайх ажил нь мэдээж хэрэг Олон Усын валютын сангийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрт хэлэлцээр хийж, орж чадсан нь сайн ажил нь. Гэхдээ хэлэлцээрийг сайн хийж, хэрэгжүүлэх ажлаа бас сайн хийсэн гэвэл хэтрүүлэг болно.
Ийнхүү өнгөрсөн жил гаруй хугацаанд шүүмжлэлийн бай болж байсан Б.Чойжилсүрэн сангийн сайдынхаа суудалд үлдэхийн тулд хичээж эхэлжээ. Түүний хувьд хамгийн түрүүнд нутаг нэгтэн Ч.Хүрэлбаатарыг нэрээ татахыг гуйж байгаа сурагтай. Мөн Ц.Нямдоржийг тойгдож, сайдаар үлдээх тал дээр анхаарч өгөхийг хүсэх болсон гэнэ. Мөн М.Энхболдоор түрий барьж, У.Хүрэлсүхийг сангийн сайдын суудлаа өг гэсэн тулгалтыг хийлгэх магадлалтай гэсэн хардлага МАН-ынхан дунд байна.
Хэдийгээр Б.Чойжилсүрэн суудалдаа үлдэнэ гэсэн горьдлого тээж байгаа ч боломж нь бага. Түүний суудал дээр Ч.Хүрэлбаатарын нэр яригдаж байгаа. Ийм нөхцөлд Б.Чойжилсүрэн сангийн сайдаар үлдэх магадлал тун бага. Учир нь У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болох боломжийг нээж өгсөн хүмүүсийн нэг нь Ч.Хүрэлбаатар. Түүний дээр нь Рио тинто, MSC компаниуд дэмжиж байгаа гэсэн. Ийм нөхцөлд Б.Чойжилсүрэн унаж, Ч.Хүрэлбаатар сангийн сайд болох нь гарцаагүй ээ.