Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон томилуулдаг хуультай. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах анхны хүнээ санал болгов. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дэвшүүлсэн нэгэн эрхмийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас Ерөнхийлөгч Х.Баттулга орны хүнээр нь УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа өргөн барьжээ.