Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нар Хөгжлийн банкинд тавьсан зээлээ төл

Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нар Хөгжлийн банкинд тавьсан зээлээ төл

Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материалыг нууцаас гаргахаа Ерөнхий сайд сөрөг хүчинд амалжээ. МАН-ын хэд хэдэн гишүүний хөрөнгө оруулсан компани зээлээ төлөөгүй сунжруулсан байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани 111 тэрбум төгрөг авчихжээ.  Тус компаний хувьд Хөгжлийн банкнаас томоохон зээл авсан аж ахуйн нэгжийн нэг. Зээлээ хугацаанд нь төлдөг гэж Гарамжав гишүүн чуулганы танхимд өгүүлсэн. Гэтэл шалгалтын материал дээр өөр зураглал байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлчихлээ.

 З.Нарантуяа УИХ-ын гишүүн

Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжээс 17 компани зээлээ хугацаандаа төлөөгүй. Өнөөх чанаргүй зээл гэдэг ангилалд багтчихаад яваа. Үүнээс 6 нь төрийн өмчит компани. Харин 11 компани нь хувийн хэвшлийнх. Тэдний ихэнх нь МАН-ын харьяат УИХ-ын гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж. Иймээс л тэд асуудлыг нууцаар хэлэлцэж чанаргүй зээлийг хаах гэсэн башир аргыг сүвэгчилж суусан байж мэдэх юм.