У.Хүрэлсүхийн Засгийн газар 100% УИХ-ын гишүүдээс бүрдэхээр боллоо

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100% УИХ-ын гишүүдээс бүрдэхээр боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдэх нөхцөл бий болжээ. Эрх баригч МАН-ын УИХ дахь 65-ын бүлэг 2 хуваагдсан. 33 болон 32-ын бүлэг зөвшилцөлд хүрч Засгийн газрын бүрэлдэхүүнээ өнгөрсөн шөнө эцэслэн тохирсон байна. Өчигдөр өдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 13 сайдын нэрийг зарлаж байв. Харин шөнө дунд гэхэд хоёр талынхан зөвшилцөлд хүрч М.Энхболдын талаас Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар сайдад нэр нь дэвшиж орж ирсэнээр бүрэлдлээ. 100 хувь УИХ-ын гишүүнээс бүрдсэн Засгийн газар байгуулагдаж байна.  

У.Хүрэлсүхийн Засгийн газарт

 

Шадар сайдад Ө.Энхтүвшин

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар

БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат

ГХ-ны сайдад Д.Цогтбаатар

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Хуульзүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

ХХААХҮ-ийн сайдад Б.Батзориг

БХ-ын сайдад Н.Энхболд

БХБ-ын сайдад Х.Баделхан

БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа

ЗТХ-ийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

УУХҮ-ийн сайдад Д.Сумъяабазар

ХНХ-ын сайдад С.Чинзориг

ЭХ-ний сайдад Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нар багтжээ.

 Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын сайд нарын талаар ярилцах юм байна. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж 65-уулаа эцэслэн шийдээ нэгтгэнэ. Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д сайд нарын нэрсээ өргөн барих юм.