С.АМАРСАЙХАН АНХНЫ ХУРЛАА ХИЙЖ ЧАДСАНГҮЙ

С.АМАРСАЙХАН АНХНЫ ХУРЛАА ХИЙЖ ЧАДСАНГҮЙ

Нийслэлийн ИТХ-ын даргаар өнгөрсөн долоо хоногт сонгогдсон С.Амарсайхан өнөөдөр 9.30 цагт анхны хурлаа зарлаж, Тэргүүлэгчдээ хуралдуулах байлаа. Гэтэл хурал даргалах хүн өөрөө ч ирсэнгүй, хуралд нь тэргүүлэгчид суусангүй. НИТХ-ын дарга С.Амарсайхан болон Б.Сүхбаатар, Ж.Алдаржавхлан, Ж.Батсайхан, М.Эрдэнэтуяа, Н.Баярмөнх С.Мөнхчулуун, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан нарын тэргүүлэгчид өнөөдөр 14 асуудал хэлэлцэх ёстой  юм. Ажил танилцуулах байсан хотын дарга нь эзгүй. Дээр нь Тэргүүлэгчид нь ирээгүй тул арга буюу хурлыг 15.00 цагт хуралдуулахаар хойшлуулсан. Одоогоор хуралдах эсэх тодорхойгүй.

Нийслэлийн парламент байнгын ажиллагаатай, хотын ажил тасралтгүй үргэлжилдэг. Танхимд цаг гаруй дарга нарыг хүлээсэн Нийслэлийн Засаг даргын орлогч, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хагас өдрийн ажил давхацлаа хэмээгээд гарч одсон байна.

Л.ХАЛИУ

эх сурвалж: news.mn