Залуу бас залхуу, ажил хийх дургүй шинэхэн гишүүд энэ парламентад цөөнгүй. Өнгөрсөн 7 хоногт ажилдаа ирсэнгүй гэж цоллуулсан хэрнээ энэ 7 хоногт бас л байдаггүй. Ийм гишүүүнээр Гантулга, Учрал нар нэрлэгдэв. Өнгөрсөн 7 хоногт хамгийн залуу 3 гишүүнийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ажилдаа цагтаа ирэхийг сануулж байлаа. 7 хоногийн дараа уг сануулгын нэрсийн жагсаалтаас Оюун-Эрдэнэ хасагдаж, Гантулга, Учрал нар үлджээ. Өнөөдөр Нямдоржийн хувьд ажилдаа цагтаа ирэхгүй байгаа залуу гишүүдийг парламентат шинэ ч гэсэн насны хувьд ахмад учраас хажууд нь суугаа Амарзаяа, Батнасан нараар батлан даалт хийлгэхээр болов. Батлан даалт гэдэг нь эрүүгийн хэрэгт шалгагдаж шүүхийн шийдвэрээр хоригдсон хүнд олгогддог хэллэг гэж Учрал гишүүн өмөлзөөд авав.