Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.
Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг буруутгах, сайд хийх боломжгүй гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр зориуд тарааж байсан билээ. Харин энэ удаад уг мэдээлэл Ерөнхийлөгчид нөлөөлчихсөн үү? Эсвэл уг сонирхол Ерөнхийлөгчөөс эхлэлтэй байв уу гэж хардахад хүргэж байна. Учир нь нийгмийн сүлжээнд тарж байсан мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн дагагчдад хүргэж түгээсэн гэхэд болно. Учир нь З.Энхболд даргын хувьд твитер болон фэйсбүүк хуудсандаа шайр хийсэн билээ.