Ц.Нямдоржоос эрх мэдэлтэн, хууль завхруулагч нар айж байна

Ц.Нямдоржоос эрх мэдэлтэн, хууль завхруулагч нар айж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох ёстой. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д сайд нарынхаа нэрийг өргөн барьсны дараа шууд Байнгын хороогоор хэлэлцсэн. 15 сайдын ганц л сайдыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрөхгүй гэж зөвшилцөх албан бичигтээ хариу өгсөн билээ. Ерөнхийлөгчийн хувьд Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэж мэдэгдээд байна. Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдсэний дараа АН-ын бүлэг байр сууринаасаа ухарч бас л Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэж тодотгосон. Гэсэн хэдий ч У.Хүрэлсүх 15 сайдынхаа нэрийг УИХ-д өргөн барьсан билээ. Байнгын хороогоор сайд нарыг хэлэлцэн ихэнхийг нь 90-100 хувийн саналаар сайдад нэр дэвшүүлэхийг дэмжив.

Байнгын хороогоор сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн дүн

  • Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Даваасүрэн 93,8 хувь
  • Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 93,6 хувь
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж 60 хувь
  • Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баделхан 87,6 хувь
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Б.Батзориг 92.8 хувь
  • Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар 100 хувь
  • Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч  Ө.Энхтүвшин 92,3 хувь
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Г.Занданшатар 92,3хувь
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат 96,6 хувь
  • Гадаад харилцааны сайд нэр дэвшигч  Д.Цогтбаатар 100 хувь
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг 100 хувь
  • Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Н.Энхболд 100 хувь
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа 100 хувь
  • Зам, тээврийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 93,3 хувь
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазар 93,8 хувь
  • Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл 100 хувь

 

Ийнхүү Ерөнхийлөгч, АН-ын бүлгийн эсэргүүцсэн Ч.Хүрэлбаатар харин ч байнгын хорооноос 100 хувийн санал авав. Харин хамгийн бага саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдорж авлаа. Түүнийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дөнгөж 60 хувь нь дэмжсэн байна. Ийнхүү 60 хувийн дэмжлэг авсан Ц.Нямдоржоос эрх мэдэлтнүүд айж эхлэв бололтой. Ц.Нямдоржийн хувьд С.Зоригийн хэрэгт анхаарна. Тухайн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргана. Хуулийн завхралыг арилгахад анхаарна гэх мэтээр ширүүхэн амлалтыг өгөөд байгаа. Үүнд нам дамнасан бүлэг айж байгаа бололтой. Үүний эхний илэрхийлэл нь байнгын хорооны дэмжлэг байлаа гэж зарим улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ц.Нямдоржийн хувьд шударга ёс алдагдсан, хуулийн завхрал бий болсон энэ цагт Хууль зүйн салбарыг толгойлох нь хамгийн зөв гэж олон нийт үзэж байгаа. Үүнийг ч Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Тэгэхээр эрх мэдэлтэй, хуулийг завхруулагч нар түүнээс айж байна. Айж байгаа учраас УИХ-ын босгыг давуулахгүй байх дээр анхаарч эхэлсэн гэх мэдээлэл гарч байгаа юм. Үүний илэрхийлэл нь 14 сайд 87-100 хувийн санал авч байхад ганцхан Ц.Нямдорж л 60 хувийн санал авч байгаа нь тун харамсалтай.