Нийслэлийн засаг дарга С.Батболд Ерөнхийлөгч Х.Баттулга дээр бараалхаж, цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь Монгол Улсын хүн амын тал нь шахуу амьдарч байгаа Улаанбаатар хотын тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэхэд Ерөнхийлөгчийн дэмжлэг тусалцааг авах, нөгөө талдаа төрийн тэргүүнтэй хамтран ажиллах зорилготой байжээ.
Нийслэлийн засаг дарга С.Батболдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дараах 5 асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлж, хамтран ажиллах, дэмжлэг авах талаар зөвлөлдсөн байна.
- Агаарын бохирдолыг бууруулах талаар дорвитой ажил хийхэд МУын Ерөнхийлөгч , УИХ, Засгийн газрын дэмжлэг их байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарч, хотын дарга шилжилт хөдөлгөөн хориголсон шийдвэр гаргасан. Агаарын бохирдолыг бууруулах талаар гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ч санасан түвшинд буурахгүй байна. Агаарын бохирдолыг бууруулах асуудлаар засгийн газрын бүхий л сайдын үүрэгт багтсан. Тиймээс эрс шийдэмгий алхамуудыг авах шаардлага байгааг ч онцолсон юм. Түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, дизель хөдөлгүүртээ авто машиныг цөөлөх, гэр хороололын яндангийн тоог багасгах. Халаалтын шинэ систем нэвтрүүлэх асуудлыг хөндлөө
- “ Төв цэвэрлэх байгууламж”ийг шинээр барих, хуучныг нь шинэчлэх асуудал зогсонги болсон._ Концессын гэрээ гэсэн асуудлыг ярьж, шинээр барихад шаардагдах 300 сая доллар, хуучныг шинэчлэх 150 сая долларын асуудал хөндөгддөг. Мөн 70 жил хуримтлагдсан “ Лаг”ийг хэрхэн цэвэрлэх нь нийслэлчүүдийн хувьд хамгийн бухимдалтай сэдэв болоод байна. Ганцхан хот төдийгүй бүхэл бүтэн улсдаа ганц шахуу “ Төв цэвэрлэх байгууламж” тойрсон шинэчлэлийн асуудлыг зоригтой эхлүүлэх, хөрөнгө мөнгөний дэмжлэгийг гадна дотноос авах, концесс гэж хүлээхгүйгээр эхлүүлэх шаардлага байгааг онцолсон. Шинэ засгийн газрын Ерөнхий сайд У_ Хүрэлсүх дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэлээ
- Гэр хороололыг орон сууцаар хангах асуудал нийгмийн өмнө захиалга болсон. Өнөөдөр эргэлтэнд орох гээд хүлээж байгаа 40 гаруй мянган орон сууц байна. Тансаг зэрэглэлийн орон сууц хангалттай байна. Тиймээс БНХАУ ын 2 тэрбум юаны буцалтгүй тусламжийн хүрээнд 40 80 метр квадрат хүртэл талбай бүхий орон сууц барьж, иргэддээ метр квадратын хямд үнээр худалдаалах бодлого барьж байна. Орон сууцны эргэлтийг сайжруулж, ипотекийн зээл олгох ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг онцоллоо. Учир нь зээлийг банкууд, салбарын яамд хамаардаг учраас хотын иргэдийн хувьд мөн л тулгамдсан асуудал болоод байгааг хэлсэн юм.
- Дулаан хангамжийн хувьд Улаанбаатар хот өвлийн өнтэй давах бэлтгэлзээ базаасан. Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.7 хувь байна. Хот барилгажих тусам дулаан хангамжийн асуудал яригддаг. Тиймээс дулааны 5 дахь цахилгаан станцыг барих хэрэгцээ шаардлага хотод байна. Үе үеийн засаг, УИХ, Ерөнхийлөгчийн үед олигтой яваагүй энэ ажлыг эхлүүлэх зорилт нийслэлийн удирдлагын багт байна. Төрийн институцын дэмжлэг хэрэгтэй байна гэдгийн тодотголоо
- Өнөөдөр нийслэл хотын иргэдийн тоо 370.000 мянга болсон. 200.000 гаруй мянган иргэн байнга хөдөлгөөн хийж байна. Өвлийн улиралд 250 гаруй мянган иргэн хотод нэмэгдэж, дулааны улиралд буурдаг. Хэт төвлөрөл бий болсон учраас замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, төрийн үйлчилгээ иргэндээ хүрэхгүй байна зэрэг бухимдал, гомдол их дагуулж байна. Тиймээс цаашид дагуул хот байгуулах, төвлөрөлийг сааруулах ажил хийх шаардлага бий. Хотын эрх зүйн орчныг шинэчлэх нь чухал ажил. Хуулийн төслөө УИХ д өргөн барьж, анхны хэлэлцүүлэг хийхийг дэмжсэн. Тусгаар Монгол улсын нийслэл хот нь аймаг, сумын хэмжээний статустай байдаг. Гэтэл нийт хүн амын 53 хувь нь Улаанбаатар хотод байна гэдэг нь их хүндрэл авчирч байгааг хэллээ. Эрх зүйн шинэтгэл хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг чухал гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд цааш хэлэхдээ “ Улаанбаатар хот амьд хот. Тийм ч учраас хүний амьдралын жаргал, зовлонг туулж байна. Асуудал их ч төрийн тэргүүнд тодорхой 5 асуудлыг хөндөж, шинэ засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүсч байна. Зоригтой эхлүүлж, бодитой ажил хийх хэрэгтэй” хэмээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга хэлэхдээ “ Нийслэл хотын хөгжлийг томоор харах цаг болсон. Дөрвөн ханатай гэрт багтаж ядаж байгаа олон хүүхэдтэй өрх айл шиг болсон. Хүүхэдүүд нь тусдаа гардаггүй. Хорь гучуулаа багталцан амьдарч байгаа нь өөрөө хөгжлийн чөдөр тушаа болж байна. Тиймээс “ Дагуул хот” байгуулах асуудлыг тууштай дэмжинэ. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын туршлага ч бий. Их дээд сургууль, төрийн зарим яамд, чиг үүргийн байгууллагуудыг хотоос гаргаж, шинэ дагуул хотод суурьшуулж байж төвлөрөлийг сааруулна. Хөдөө орон нутагт “ Шинэ хөдөө” “ Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нь ч та бүхний ажилд чухал түлхэц болох юм.
Агаарын бохидолын тухайд орон сууцаар хангах ажлыг эрчижүүлэх нь чухал. Утаа гардаггүй зуух гэж үлгэрт ч байдаггүй. Зуух байгаа цагт утаа гарч, агаарын бохирдолын тухай яригдах нь тодорхой. Үр дүнгүй мөнгө зарахаас илүүтэй хэрэгцээ, бодит шаардлагаа зөв тооцох нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн хувьд Улаанбаатар хотын утааг буруулах гэж байна гээд зуух тараахыг дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлж байна. Түүний хувьд бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай учраас Улаанбаатар хотыг менежментын аргаар асуудлыг нь шийдэх боломж байгааг хотын дарга С.Батболдод зөвлөсөн байна.
Нийслэл хотын энэ их аж ахуйн ажлыг зөв голидролд нь хамт оруулах, шийдэл гаргахад Ерөнхийлөгч Х.Баттулга хотын даргад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Хөрөнгө мөнгө босгож, Нийслэл хотын хамгийн түрүүнд шийдэх зүйл нь “ Төв цэвэрлэх байгууламж” гэдэг дээр Ерөнхийлөгч санал нэгдэж байна. Энэ ч үүднээс Улаанбаатар хотын удирдлага шинэ засгийн газартайгаа хамтран зоригтой санал санаачлага гаргаж, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг богино хугацаанд эхлүүлэх нь зүйтэй. Бодит тооцоо, ажил хэрэгч шийдвэрүүдийг дараагийн уулзалтаар дахин хөндөж ярилцана гэлээ. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн засаг дарга С.Батболд нар нам харгалзангүй хамтран ажиллахаа бие биедээ илэрхийлж, Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ ярилцлаа.