Хойд эцэгтээ хүчиндүүлсэн 5 настай охины хэрэг нийгмийг цочроогоод байгаа билээ. Шүүх эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гэхэд 10,000 төгрөг нэхсэн шүүх эмнэлгийнхэн донгодуулж байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Албан бус эх сурвалжийн өгүүлж байгаагаар 5 настай охин хүчиндүүлсэн байх магадлалтай хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэж байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар 5 настай охиноос бэлгийн замын халдварт өвчин илэрсэн. Уг өвчин нь бэлгийн замаар дамжихаас гадна шулуун гэдэс, улаан хоолой зэргээр дамждаг байна. Энэхүү өвчинг охин бэлгийн замаар авсан эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдэх боломжтой гэж эх сурвалж тайлбарлаж байна.
5 настай охиныг хүчирхийлсэн гэх хойд эцэг нь 28-30 орчим насны залуу гэнэ. Түүнийг цагдан хорьж хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хэрэв шүүх эмнэлгийн дүгнэлтээр уг залуу охиныг хүчирхийлсэн бол хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах юм. Албан бус эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр бол уг залуу согтуу байхдаа бэлэг эрхтэнээ охины цавьруу шургуулсан гэж мэдэгдсэн гэнэ. Харин бэлэг эрхтэнд нь оруулаагүй гэдэг тайлбарыг өгчээ.
5 настай охины ээж 2017 оны 07 сард гэрээсээ гараад сураггүй байгаа гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл хууль, хяналтын байгууллагынхан уг эмэгтэйг олсон байна. Эмэгтэйн хувьд охины ээж байх үүргээсээ татгалзсан. Мөн нэр, усаа олон нийтэд зарлахыг хүсээгүй гэдэг мэдээллийн албаны эх сурвалж өгч байна.
Түүний хувьд 5 настай охины ээж байх үүргээсээ татгалзсан учраас 2017 оны 7 сард гэрээсээ гараад буцаж очоогүй гэсэн мэдээлэл дуулдаж байна. Төрүүлсэн үрээ хаяаад явсан, зовлонтой нүүр тулж, сэтгэл санааны гүн хямралд орчихоод байхад охиндоо анхаараагүй ээжийг буруутгах ёстой гэж хүний эрхийн байгууллагын төлөөлөл хэлж байна. Харин хууль хяналтын байгууллагынхан одоогоор 5 настай охины ээжид ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн мэдээллийг өгч байна.