17 уулчин нас барсан байж болзошгүй гэнэ

17 уулчин нас барсан байж болзошгүй гэнэ

Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн 27 уулчны 17 нь өнөөдрийг хүртэл олдоогүй байна. 10 сарын 21-ний өглөө 27 уулчин Отгонтэнгэр хайрханы өврөөс авиралтаа эхлүүлжээ. Харин 10 сарын 21-ны үдээс хойш буулт буулт хийж эхэлсэн байна. 27 уулчны хувьд 3 бүлэгт хуваагдан авиралт, буултаа хийсэн гэх мэдээлэл олдож байна. Тухайн өдрийн 16:00 цагаас хойш Монгол Улсын Гавьяат тамирчин Сүрэнжаваар ахлуулсан 17 уулчин өнөөдрийг хүртэл сураггүй алга болоод байна.

Отгонтэнгэр хайрхын оргилоос буулт хийж байхад нь цасан нуранги болсон. Эхний хэсэгт явж байсан 2 бүлгийн уулчид ор сураггүй алга болжээ. Харин хамгийн арын хэсэгт явсан 10 уулчин бууж ирсэн гэдэг мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газраас өгч байна. Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр очсон 27 уулчнаас гадна 2 жолооч, тогооч гэсэн хүмүүс байжээ. Тэдний хувьд уулын бэлд үлдэж, отог, майхнаа манаж байсан гэнэ.

Тухайн өдрөө уулчдыг хайх ажиллагааг Завхан аймгийн онцгой байдлын хэлтэс болон цуг явсан уулчид эхлүүлсэн байна. Харин уг уулчид олдоогүй учраасё 2017 оны 10 сарын 22 өдрийн 14 цагийн орчим Онцгой байдлын Ерөнхий газарт мэдэгджээ. Уг мэдээллийг сонссон Онцгой байдлын Ерөнхий газрын аврах бүрэлдэхүүн шууд Отгонтэнгэр хайрханы зүг нисдэг тэргээр хөдөлсөн мэдээлэл байгаа юм.

Өнөөдөр өглөө 05:00 цагаас эхлэн уулчид болон аврагчид Отгонтэнгэр хайрханыг тандаж, сураггүй болсон уулчдыг олох ажиллагааг үргэлжлүүлж байна. Зарим аврагчид шүхэрээр Отгонтэнгэр хайрханы орой дээр гарч тандалт хийх юм.

Сураггүй алга болсон уучдын хувьд 37-41 насныхан байжээ. Сураггүй алга болсон 17 уулчин мөн л энэ насныхан. Тэд хамтдаа авиралт хийдэг бүлэг уулчид юм байна.

Монгол Улсын гавьяат тамирчин Гангаамаагийн хувьд өдийд Отгонтэнгэр хайрханд авиралт хийх нь эрсдэлтэй. Ер нь бол энэ цаг үед уг ууланд авиралт хийхийн уулчид хатуу хориглодог юм хэмээн Онцгой комиссын хуралдаанд тайлбар өгсөн мэдээлэл байна. Үүний зэрэгцээ 20 орчим уулчин хоёрхон олсонд нэгдэж явсан нь амь насыг эрсдүүлэх магадлалыг улам нэмэгдүүлж байгааг хэллээ. 

Отгонтэнгэр хайханд авиралт хийсэн 27 уулчин 2 олстой явсан гэх албан бус мэдээллийг уулчид аваад байгаа юм. Хэрэв уулын цас хавцал талруугаа нурсан бол амьд үлдэх магадлал байхгүй. Харин өвөр талруугаа нурсан бол амьд үлдэх магадлалтай гэнэ. 

17 уулчинг эрэн хайх ажиллагаанд Уулын спортын мэргэжлийн тамирчид нэгдээд байна. Тухайлбал гавьяат тамирчин Өсөхбаяр Отгонтэнгэр хайрханд очсон гэнэ. Түүнтэй мэргэжлийн 

 Шадар сайд Ө.Энхтүвшин нарын 7 хүн Отгонтэнгэр хайрханы зүг нисдэг тэрэгээр хөдөлжээ. Тэд газар дээр нь очиж, нөхцөл байдлын талаар дүгнэлт гарган шуурхай арга хэмжээ авахаар болсон мэдээлэл байна. 

Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 3 уулчны цогцсыг олсон гэх сураг дуулдаж эхэллээ. Харин Онцгой байдлын Ерөнхий газраас цогцос олсон асуудал байхгүй. 17 иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн эрэлийн багийн хүний тоог нэмэгдүүлсэн гэх мэдээлэл өгч байна. 

Дашрамд сонирхуулахад: Отгонтэнгэр хайрханы ноён оргил нь  нь далайн түвшнөөс дээш 4800 метрын өндөрт байрладаг. Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг 2005 оноос хойш Байгаль орчны сайдын тушаалаар хориглоод байжээ. Учир нь албан бус мэдээллээр 2005 онд Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байсан 5 уулчин мөн л нурангид өртөж нас барсан байна. Иймээс эрсдэлтэй учраас уг тушаалыг байгаль орчны сайд гаргаж байсан гэнэ. уулчин цуг яваа юм байна.