Нэг намын хамтарсан Засгийн газар ажиллаж эхлээд удаагүй байна. Яам, агентлагт халаа сэлгээ аль хэдийн эхэлжээ. Хамгийн түрүүнд яамдын хэвлэлийн алба бүрэн бүрэлдэхүүнээр солигдож байгаа мэдээлэл байна.
Тухайобал Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бас л өмнөх сайдынхаа хэвлэлийн албаны хүмүүсийг ажлаас чөлөөлж, өөрийн хүнээ уг албан тушаалд суулгаад байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яам зэрэгт ч халаа сэлгээ эхэлсэн мэдээлэл дуулдаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар Төсвийн тодотголд 8,8 тэрбум төгрөгийг Ажлаасаа гэнэт халагдсан Төрийн албан хаагчдын нөхөн олговорт өгөхөөр тусгаж УИХ-д оруулж иржээ. Энэ нь тэд энэ хэмжээний нөхөн олговор олгох хүмүүсийг Төрийн ажлаас халах нь гэсэн ойлголт, бас хардалтыг шууд төрүүлж байна.
2016 оны Сонгуулийн дараа 14 мянга орчим Төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэдэнд мөн л нөхөн олговор олгосон мэдээллийг зарим төрийн бус байгууллага хийгээд байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаар Яам, агентлагт халаа, сэлгээ бараг л хийгдэхгүй болов уу гэсэн хүлээлт Төрийн албан хаагчдад байсан. Харин сайд нар УИХ-аар томилогдоод зарим нь шууд л хийнэ гэсэн бол нэг хэсэг нь бөөрөнхийлж байсан билээ. Харин бүгд л өөрийн хүнээ яаманд оруулж, өрөөлийн хүнийг явуулах бодлогыг баримтлах нь нэгэнт тодорхой боллоо.