Ц.Нямдорж хэлсэндээ хүрч ЦЕГ-ын даргыг сольжээ

Ц.Нямдорж хэлсэндээ хүрч ЦЕГ-ын даргыг сольжээ

Ц.Нямдорж хэлсэндээ хүрч Цагдаагийн Ерөнхий газрын даргыг нэг цагийн дотор солих шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргуулсан байна. Сая цаг орчмын өмнө УИХ-ын чуулганы хуралдааны үүдэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлнө. Ерөнхий сайдтай зөвшилцөж, санал солилцсон байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл яг одоо үргэлжилж байгаа Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн Ерөнэхий газрын даргыг ажлаас нь чөлөөлж шинэ даргыг томилох шийдвэрийг гаргасан байна. Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийн оронд  Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржавыг томилжээ. 

С.Баатаржавын товч танилцуулга:

Боловсрол:

  • Цагдан сэргийлэх дээд сургууль
  • ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи
  • МҮДС хууль зүйн магистр

Мэргэжил:

  • Эрх зүйч, төрийн удирдлагын менежер

Ажлын туршлага:

  • Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
  • Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга,
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,
  • Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
  • Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
  • Улсын мөрдөн байцаах газрын дарга,
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга,
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга,
  • Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байса