С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг өөрчлөх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удаа дараа мэдэгдэл хийж байгаа билээ. Мөн Ц.Нямдоржийн хувьд 2016 оны сонгуулиас хойш ярьж байгаа сэдэв нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал. Уг хувийг Худалдаа хөгжлийн банкныхнаас төр авах ёётой. Энэхүү ажлыг Засгийн газрын 100 хоногт багтаан шийднэ хэмээн мэдэгдсэн билээ.
Ц.Нямдоржийн дээрх тайлбар, яриа нь зарим нэг улс төр, бизнесийн хүрээний эрх ашгийг хурцаар хөндсөн бололтой. Ингэж хардах хүн олон болж эхэллээ. Учир нь өнөөдөр өрнөж байгаа үйл явдал ийм хардлагыг зарим хүнд төрүүлжээ. Ц.Нямдорж болон Ц.Элбэгдорж гэсэн улс төрийн цусгүй тулаан өрнөж эхэллээ гэх таамаг дэвшүүлэх улс төрийн хүрээнийхэн ч байна.
Ямартай ч өнөөдөр Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.хурц нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар ноцтой мэдээлэл хийв. Б.Хурцын тайлбарлаж байгаагаар бол Ц.Нямдорж нь мөнгө угаасан хэрэгт холбогдож болзошгүй гэнэ.
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцын хийсэн мэдээллийг та доорх бичлэгээс үзнэ үү.
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцын хувьд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь С.Зоригийн хэргийн ажлыг хэсгийг зориуд тараадаг. 4 удаа уг ажлын хэсгийг тараахад тэр оролцсон. 32 албан хаагчийг сольж байсан гэж мэдэгдлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрт хүү Анхбаяр болон өөрийн хуурай дүү Анхбаяр нараар дамжуулан шахаа хийсэн. Энэхүү шахааны хэргийг шалгах ёстой гэх утгатай зүйлийг тайлбарлав.
Энэхүү мэдээллийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний хувьд уг хэргийг харин ч илүү их анхаарч, асуудалд хандана гэсэн байр суурь илэрхийллээ.
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц болон хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд ширүүн тэмцэл эхэллээ.