Хүүхдээс эрүүл мэндийн даатгалд жилд 28800 төгрөгийн төлбөр авна

Хүүхдээс эрүүл мэндийн даатгалд жилд 28800 төгрөгийн төлбөр авна

Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. Уг тогтоолд байгаа нэг хачирхалтай заалт нь 0-18 насны хүүхдээс сар бүр 2400 төгрөг авахаар тусгажээ. Хуучин 0-18 насны хүүхдээс эрүүл мэндийн даатгалд нь төлбөр авдаггүй байсан. Харин энэ удаад засгийн газраас хямрал нэрээр хүүхдээс хэдэн төгрөг татах  гэсэн нь энэ бололтой. Өнөөдөр эмнэлгүүд хэрхэн ачаалалтай ажиллаж байгаа билээ. Эмнэлгээр үйлчүүлэгсдийн 50 дээш хувь нь хүүхэд багачууд байдаг. Тэгэхээр эргээд төр тэднээс төлбөр авдаг системийг бий болгохыг илүүд үзсэн бололтой. Эрүүл мэндийн даатгалын төлбөрөө төлж чадаагүй хүүхэд эмнэлгийн тусламж авч чадахгүй өвчиндөө шаналах эрсдэл байгааг тооцож үзээгүй нь харамсалтай. Учир нь сар бүр 2400 төгрөг гэдэг жилээр нь авч үзбэл 28800 төгрөг болж байна.