Нийслэлийн МАН ын хороо шинэ даргаа сонгожээ. Өчигдөр тус хорооны тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг 100 хувийн саналаар Нийслэлийн МАН ын хорооны дарга болгосон байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй НИТХ дарга болон намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд хүргүүлээд байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар түүнийг НИТХ-ын даргын ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл МАН ын удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргыг чөлөөлөх болон шинээр сонгох ажлыг зохион байгуулах үүргийг тус хорооны тэргүүлэгчдэд өгсөн байна. Өчигдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ. МАН-ын дүрмээр бол ялсан намын дарга нь хотын дарга болдог уламжлалтай. Үе Үеийн хотын дарга нар МАН-аа удирдаж ирсэн. Тиймээс энэ уламжлал, дүрмээ даган хотын дарга С.Батболдыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгосон байна. Сундуйн Батболд нь УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдож байсан. Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн юм.